СЭЛЭНГЭ: ‎Шатахуун түгээх станцад шалгалт хийж байна

2018 оны 12 сарын 22

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сүхбаатар суманд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцын бүтээгдэхүүний чанар, түгээгүүрийн шахалт, хэмжлийн нэгдмэл байдал, үнэ болон үйлчилгээнд аймгийн Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл, Ашигт малтмал Газрын тосны газрын Сэлэнгэ аймаг дахь төлөөлөгч, Стандарт, хэмжилзүйн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Шатахуун түгээх станцын түгээгүүрийн шахалтыг эталон мeрникээр шахаж, худалдан борлуулж байгаа автобензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо хэмжээг тодорхойлох шинжилгээг газар дээр нь хийсэн байна. Шалгалтын явцад шатахуун түгээгүүрийн шахалт хэвийн, автобензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байжээ.

Эх сурвалж: МХЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top