Бөртэ чоно: 2018 оны СПОРТЫН ШИЛДГҮҮД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өнгөрсөн баасан гаригт /2018.12.21/ Соёлын төв өргөөнд болж, шилдгүүд тодорсон билээ. 2002 оноос эхлэн энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулсан “Бөртэ чоно” наадмын “Шилдэг тамирчин”, “Шилдэг баг”-ийг олон улсын жишгийн дагуу Монголын спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг. Бусад номинацийн шилдгүүдийг МҮОХ нэрлэдэг.

“БӨРТЭ ЧОНО 2018” НААДМЫН ШИЛДГҮҮД

Шилдэг баг

  • Шайбтай хоккейн шигшээ баг. “Challenge cup” тэмцээнд түрүүлсэн.

Шилдэг эрэгтэй тамирчин:

  • Л.Отгонбаатар, жүдо /ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн/
  • Ө.Дүүрэнбаяр, жүдо /ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн/
  • Э.Цэндбаатар, бокс. /Азийн наадмын аварга/

Шилдэг эмэгтэй тамирчин:

  • М.Нандинцэцэг, бокс. / ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/
  • О.Насанбурмаа, чөлөөт бөх / ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн/
  • Г.Нандинзаяа, буудлага /Азийн наадмын алт, хүрэл медаль хүртсэн/

Сүүлийн жилүүдэд шилдэг эрэгтэй болон эмэгтэй тамирчдыг тэргүүлсэн хоёр тамирчнаас аль өндөр оноо авсан тамирчинд “Бөртэ чоно” наадмын шилжин явах цом гардуулдаг болсон. Энэ дагуу Монголын спортын сэтгүүлчдийн саналаар хамгийн өндөр буюу 119 оноо цуглуулсан М.Нандинцэцэгт эл цомыг гардуулсан юм.

***

Шилдэг Олимпийн зөвлөл: Баянзүрх дүүрэг “Нагано” олимпийн зөвлөл.

Шилдэг арга зүйч: Ж.Даваасүрэн. “Хилчин” олимпийн зөвлөлийн арга зүйч.

Шилдэг сэтгүүлч: С.Шижирбат. “ETV” телевизийн спортын сэтгүүлч.

Шилдэг клуб: Хөлбөмбөгийн “Эрчим” клуб.

Шилдэг шүүгч: Т.Энхцэцэг /Жүдо бөх/.

Шилдэг менежменттэй холбоо: Уулчдын холбоо, Пауэрлифтингийн холбоо.

Шилдэг бүтээн байгуулалттай холбоо: Байт харвааны холбоо.

Шилдэг хөрөнгө оруулалттай холбоо: Хөнгөн атлетикийн холбоо.

Шилдэг олимпийн бус төрлийн холбоо: Шатар болон самбо бөхийн холбоо

Шилдэг олимпийн төрлийн холбоо: Гимнастик болон жүдо бөхийн холбоо

Шилдэг Ерөнхийлөгч: Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан

Шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Ц.Батнасан /Бокс/

Шилдэг залуу тамирчин: Л.Сосорбарам /Жүдо бөх/

Шилдэг дасгалжуулагч: Ж.Ганхуяг /Буудлага/, С.Эрдэнэ-Очир /Хөлбөмбөг/, А.Мэргэн /Шайбтай хоккей/

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Баярсайхан /Чөлөөт бөх/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top