Газар хөдлөлтийн гамшигт өртсөн ”Seventeen” хамтлагийн хоёр гишүүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

Өнгөрсөн бямба гарагийн орой /2018.12.22/ Индонезийн Пандегланг, Серанг, Өмнөд Лампунг тойргуудад цунами болсны улмаас амиа алдсан хүний тоо 281 хүрч, гэмтэж бэртсэн хүний тоо 1000 давж, 57 хүн сураггүй алга болоод байна. Индонезийн гамшгийн үндэсний агентлагийн мэдэгдэж буйгаар энэ тоо цаашид ч өсөх магадлалтай гэв. Учир нь байгалийн гамшигт өртсөн бүх хүнийг аварч чадаагүй байгаа бөгөөд эмнэлгүүд холбогдох бүрэн мэдээлэл ирүүлээгүй байна.

Цумани болж байх үед Индонез улсын Танжунг-Лесунг хотод тоглолт хийж байсан поп, амьд хөгжмийн "Seventeen" хамтлаг тоглолтоо хийж байсан юм. Тайзан дээр байсан хамтлагийн гишүүд бүгд ор сураггүй алга болсон ба өнөөдрийн байдлаар басс гитарчин Бани, менежер Оки Вижая нар амиа алдсаныг тогтоожээ. Харин Энди, Нерман, Ужанг нарын амьд эсэх нь тодорхойгүй байна.  

"Seventeen" хамтлаг нь анх 1999 онд байгуулагдсан ба 2003 онд эхний цомгоо гаргаж байжээ. 2005 онд дараагийн цомог болох "If You Believe"-ээ гаргаж байсан аж. 2008 онд хамтлагийн гишүүд болох Дони, Анди, Зозо нар хамтлагаас гарсан ч тус ондоо дахин нэг цомог гаргасан ба хамтлагийн үйл ажиллагаа түр завсарлаж, 2011 оноос эхлэн өөрсдийн байр сууриа илүү бататгасан бүтээлүүд туурвисан байна.

"Seventeen" хамтлаг нь рок, поп урсгалаар тоглодог Индонезийн хамгийн олон сонсогчтой амьд хөгжмийн групп байжээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баяр(202.126.89.20) 2018 оны 12 сарын 26

Зөв зөв

0  |  0
Top