Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд сургуулийн хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн үйл явдал 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болсон. Мэргэжлийн хяналт, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хордлогын шинж илэрсэн 82 хүүхдийг үзлэгт хамруулж, зарим хүүхдийг Баяннуур сумын дотуур байранд тусгаарлан эмчилж байсан юм. Хүүхдүүдийн биеийн байдал 2018.12.24-ний өдрийн байдлаар сайжирч, дийлэнх нь хэвийн байдалд оржээ. Одоо аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт гурав, Баяннуур суманд 18 хүүхэд эмчилгээтэй байгаа аж. Хүүхдүүд хоолны хордлого болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа. Шинжилгээний хариу эцэслэн гараагүй байна.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )