Хорин жилийн өмнө хүн амины хэрэг үйлдсэн этгээдэд ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 25

 

Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины нэгэн хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэж байжээ. Тодруулбал, 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалуулж, нас барсан хэрэг гарч байсан юм. 

Дээрхи хэрэгт 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн хоёр дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна.

Улмаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг  сэргээж,  хэргийн газраас олдсон нэг ширхэг мөр илрүүлсэн нь А.Н гэгчийн  баруун гарын эрхийн хурууны дардастай тохирчээ. Шалгалтын явцад А.Н гэгч нь урьд нь зургаан удаагийн л шийтгэл эдэлж байсан нэгэн болохыг тогтоосон бөгөөд эд мөрийн баримтаар дээрх гэмт хэргийг үйлдсэн нь мөн тогтоогдсон тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

А.Н гэгч нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш дөрвөн удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.229.122.247) 2018 оны 12 сарын 27

овоо доо

0  |  0
Мөнх(150.129.143.48) 2018 оны 12 сарын 27

За тэр харж байна уу! Манай цагдаа уг нь хэрэг сайн илрүүлж байгаа биз ..авилгачидийн хэрэг болох лээр илэрч өгдөггүй энэ. ...!!!

0  |  0
Boldo(103.57.94.166) 2018 оны 12 сарын 26

Zurgaan udaagiin l shiitgel edelj baisan haha yugej oilgohu ene niitlelig bichsen b.tsog gedeg sdaad 6 udaagi yal shiitgelig chamlaad bgamu ymarch es surthungui sheesnud ih bhima tged uursdigu setgulch niitlelch geed hutsaas ywad bgaan archiagu sheesnud

0  |  0
Zochin(64.119.17.239) 2018 оны 12 сарын 26

Khereg huuchirna gej bdaggui notolgoo ene dee.

0  |  0
Зоригийн хэргийг илр(43.242.243.68) 2018 оны 12 сарын 25

Зоригийн хэргийг тийм л мундаг мөрдөгчтэй, Шудрага шүүгчтэй юм бол Бат үүл, Эби 2-г амьд дээр илрүүлчээч. Хархиймсаан

0  |  0
Ах (202.9.44.148) 2018 оны 12 сарын 25

Өчүүхэн юмаар 20 жилийн өмнөх хэргийг илрүүлмэн байна. Гэтэл бүхэл бүтэн амьд гэрчтэй Зоригийн хэргийг л илрүүлж чадахгүй байгаа юм да.

0  |  0
Зочин (150.129.140.139) 2018 оны 12 сарын 25

Энэ зураг дээрх цагдаа үгүй ээ мөн сүр хүчийг үзүүлэгч шинжтэй гарчээ. Тэртэй тэргүй шийтгэлээ аваад явж байгаа хүнд энэ цагдаагийн байгаа байдал илүү ш дээ. Ch -бичигчийн бичснээр хүнээ зөв олсон л байгаасай.

0  |  0
ГАЙХАГЧ(103.57.94.38) 2018 оны 12 сарын 25

Ер нь илрэхгүй хэрэг гэж байдгүй юм,харин илрүүлэх хэрэг илрүүлэхгүй хэрэг гэж байж болноо,тухайлвал С.Зоригын хэрэг,захиалагчыг нь шийтгэхгүй,гүйцэтгэгч нарыг нь шийтгэсэн ийм хэрэг энэ төрд,хуульд хэдэн арваж жил ажиллахдаа үзээгүй юмдаг,сонин байгаа биз

0  |  0
Irgen(116.15.83.22) 2018 оны 12 сарын 25

Oddson ni yamaidaa hun alsan etgeed hezee neg tsagt barigdadag ym gesen. Gem heregten gishgeh gazar ugui gedeg bizdee

0  |  0
ОНИГОО(139.5.219.246) 2018 оны 12 сарын 25

49 ХУТГАЛААД 19 ЖИЛ АВДАГ УЧИРТАЙМУУ ККК

0  |  0
Irgen(202.126.88.36) 2018 оны 12 сарын 25

49 hutgalsan bol 49 jil nemeed hereg burdeegui 20 jil niit 69 jil uguhgui yasiin bol

0  |  0
Ch(103.229.120.189) 2018 оны 12 сарын 25

Burhan mini hunee zuv olson l bgaadaa. Tsol hergem nemuuleh gej hun helmegduulchih viidee. Tsagdaa nar ihenh hereg deer hiigeegui hergiig huleelgedeg gej bsan daa.

0  |  0
иргэд(103.57.94.38) 2018 оны 12 сарын 25

Мөн ч хямдхан амь нас байнадаа,үхсэний хохь үлдсэний зол гэж энэ шүүдээ,зуун удаа хутгалсан бол ядаж хорин таван жил хорих байсан юм болуудаа

0  |  0
Зочин(103.229.177.7) 2018 оны 12 сарын 25

4 удаа хэрэг давтан үйлдэхэд нь хурууны хээг нь авч шалгаж байгаагүй гэсэн үгүү. юу ч гэхэв дээ

0  |  0
Гантөр(66.181.161.112) 2018 оны 12 сарын 25

14 жилийн өмнө 3 өрөө байрыг маань залилж авсан этгээдтэй одоог хүртэл хариуцлага тооцож чадаагүй, бид бараг гудамжинд амьдарч байна. Уг нь хаяг нь тодорхой болсон л гэдэг

0  |  0
tuya(202.126.89.162) 2018 оны 12 сарын 25

hamaagyi ingej hereg ilryylsen hynii neriig zarlamaargyi yum shig sanagddin. yaltan urshuuluur sullagdval yah bilee. manaid chin huuli n tiim bdg shd.

0  |  0
zochin(66.181.169.110) 2018 оны 12 сарын 25

Iim hund hereg uilddeg humuus yamar aj amidraltai baidag yum bol. Ah duus, aav eej8 sadan turul gej baidag yum uu?

0  |  0
Оюун(103.26.194.34) 2018 оны 12 сарын 25

Хяналтын прокурор маш нямбай хүн байна .түүнд талархаж байна.Эрхэлсэн ажилдаа эзэн болж чадсан танд баяр хүргэе

0  |  0
Zochin (182.160.40.88) 2018 оны 12 сарын 25

Mundag umaa ajild ni amjilt husie

0  |  0
соми(66.181.161.68) 2018 оны 12 сарын 25

Ingeed l olj chaddag bj Zorigiin herwgiig olohgui bhuu

0  |  0
Top