Аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Ховд аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо хамтран “Ховд аймгийн ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулах, шинэ санал санаачлага дэмжих зорилгоор “Ногоон Элч-2018” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр “Ногоон эдийн засаг”, “Ногоон үйлдвэрлэл”, “Ногоон байгаль”, “Ногоон ажлын байр”, “Ногоон байгаль сурталчлагч” гэсэн 5 номинацаар “Ногоон элч” нарыг шалгаруулав.
2018 оны “Ногоон эдийн засаг” номинацад Дөргөн сумын “Мөнхийн Буян Өгөөж” хадгаламж зээлийн хоршоо, “Ногоон үйлдвэрлэл” номинацад Жаргалант сумын “Эрдэнийн шим” ХХК, “Ногоон байгаль” номинацад Жаргалант сумын “Номин шилтгээн констракшн” ХХК, “Ногоон ажлын байр” номинацад Жаргалант сумын “Хан Жаргалант” хоршоо, “Ногоон байгаль сурталчлагч” номинацад Эрдэнэбүрэн сумын “Бэлчээрийн Менежментийн ажлын хэсэг” тус тус шалгарч, 2 сая төгрөгийн үйл ажиллагаа явуулах эрхийн бичиг гардан авлаа.
Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилт болох Ногоон хөгжлийн бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлэхэд нөхөрлөлийн гишүүд нь зохион байгуулалттай, идэвх санаачлагатай ажиллаж байгаа Мөнххайрхан сумын “Цаст ундарга” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон Зэрэг сумын “Эрдэнийн чулуу” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж 500 мянган төгрөгийн эрхийн бичгээр урамшууллаа.
Сэтгэгдэл ( 0 )