Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн Олон улсын дуурийн залуу дуулаачдын XI уралдаан энэ сарын 13-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус уралдаанд соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж, тэргүүн байрын эзэн болжээ. Дэлхийн хэмжээний Б зэрэглэлийн уралдаанд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучин оролцсон байна.
Э.Анхбаяр тус уралдаанд хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр өмнө нь олон улсын А, Б зэрэглэлийн өндөр чансаатай хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн, дэд байрт шалгарч байсан юм. Тэмцээнээ маш амжилттай өндөрлүүлсэн тэрбээр өнөөдөр эх орондоо иржээ.
Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд дуурийн дуучин Б.Монголхүү мөн дуурийн болон камерный төрлийн аль алинд тусгай байр эзэлж, өөрийн үндэстний дууг хамгийн сайн дуулсан уран бүтээлчээр шалгарсан юм. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Хайрхан уулын бараа" дуугаар тусгай шагнал хүртжээ.
Сэтгэгдэл ( 9 )
Mongol gej tseejee deldeh tsag bolooguiee...minii harsanaar Sharaviin chingis khaan duuriin temuujnii arig Ch.Badral orosiin KulturaRossii TViin iraldaand dyylhad shuugchid ... Zohioliig bodwol onoo uguhgui , harin duuchniig sonsoj onoog ugluu geed buh shuugchdeed onoogoo awaad byyj baisan sanagdaj baina tiimees duuchidaa unel...Sharav geltgui olon mundaguud baigaa
Sharavtaa gants bish tuunii buteeliig dyylj chadaj baigaa duuchdad bas ikh huwi ni bii.urid ni sharaviin buteeluud baij l baisan harin delhiid gargaj hench duulaagui . Ene tsag uyed heden saikhan zalyys turun garch dyylj chadaj baigaa ym
Шарав гэдэг хvний бvтээлийг Дэлхий vнэлж байна . Хойшид ч олон залуучууд энэ хvний бvтээлээр алдаршина. Монголчууд оройтсон хойно нь харамсах байх даа
Sain baina 1d Ene uraldaan delhiin uraldaan bish mongold l tegej hardag 2d 270dyychin oroogui 100garan hun orson jagsaalt ni bainalee 3d olon oron oroogui oros , orosiin heden dagaldah jijeg ylsyyd ,bolgar, mongol geh met ulsuud oroltsson bainalee 4d ene ajilj baigaa geed baigaa teatryyd ni bugd hudlaa ... delhii bol uur shuu gehdee bolj bainaa sain baina...manaihan unen ymiig uneneer ni harj helj surah heregtei
Сайхан залуу сайн байна, ШАРАВ ШАРАВ ШАРАВ таны бүтээл дэлхийн бүтээл шүү!!!! Шаравгуай минь та урт удаан наслаарай.... Монгол түмэндээ өшөө олон бүтээлийг толилуулаарай
Шарав гэдэг энэ агуа эрхэмийг дуурсахгүй байх арга алгаа. Ийм дэлхийн хэмжээний мундаг бүтээл тууривсан байдаг, гэвч улс эх орон нь энэ хүнийг ийм олон мундаг бүтээл хийсэнийг нь ер үнэлэхгүй юмдаа хөөрхий.
Мундаг бн, баяр хүргье!
Том баяр хүргэе дүүдээ. Монгол дуучны авьяас чадварыг олон удаа харуулж, шилдгээ дахин дахин нотолж харууллаа. Өөр ямар нотлох баримт хэрэгтэй юм бэ. Хөдөлмөр зүтгэл, авьяасыг нь үнэлэх цаг болжээ. Театрын удирдлага нэг юм бодох байлгүй дээ.
Ямар мундаг залуус вэ амжилт хүсье