Дундаж цалингийн үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгив

2018 оны 12 сарын 25

 

Улсын хэмжээнд  дундаж цалин энэ оны  гуравдугаар улирлын байдлаар 1,031,840 төгрөг болсон гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Тэгвэл 21 аймагт сарын дундаж цалин хэд байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлэлд үндэслэн хүргэж байна.

Тодотгоход, Дундаж цалин гэдэг нь  тайлант хугацаан дахь нийт цалингийн хэмжээг тухайн хугацаанд цалин хөлс авсан ажиллагсдын тоонд жигнэж тооцсон үзүүлэлтийг хэлдэг юм.

21 аймагт сарын дундаж цалин хэд байгааг харьцуулсан үзүүлэлтээс үзэхэд Орхон аймаг тэргүүлж, Баян-Өлгий аймаг сүүл мушгижээ.

Орхон - 1,124,000

Говьсүмбэр - 800,000

Дорноговь - 779,000

Өмнөговь - 751,000

Дархан-Уул - 739,000

Дорнод - 712,000

Сэлэнгэ - 667,000

Дундговь - 637,000

Говь-Алтай - 632,000

Сүхбаатар - 630,000

Хэнтий - 629,000

Төв - 623,000

Завхан - 620,000

Ховд - 618,000

Булган - 612,000

Баянхонгор - 611,000

Увс - 604,000

Өвөрхангай - 599,000

Архангай - 590,000

Хөвсгөл - 576,000

Баян-Өлгий - 573,000

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.9.90.98) 2018 оны 12 сарын 25

баян-өлгийчүүдийн цалинг дарга нар нь идчихсэн юм биш байгаа даа

0  |  0
Zochin(66.181.186.40) 2018 оны 12 сарын 25

Bayan-Ulgiin hubiin hebshliinhen mash baga hudulmuriin hulsnii dood hemjeenees baga tsalin ugdugtei holbootoi.Uursdiiguu bayan aimag gj bayarhdag ch uglugtuu haram humuus bn shu! Hubiin salbariin tsalin olgoltond MHG-iin hyanalt gj alga

0  |  0
Санж(202.9.42.227) 2018 оны 12 сарын 25

Тэгвэл Хөвсгөл үнэн байна. Нутаг нь сайхан. Хүн ам, мал сүрэг олон. Бүх талаар бололцоотой. Харамсалтай нь хамгийн залхуу,хамгийн матаач нь.

0  |  0
иргэн(202.72.245.122) 2018 оны 12 сарын 25

аймгуудын дундаж цалин ийм байхад ҮСХороо улсын дундаж цалин 1031,840 төгрөг байдаг нь ойлгомжгүй байна

0  |  0
Лутаа(202.9.42.227) 2018 оны 12 сарын 25

Худал үзүүлэлт байна. Баян-өлгий эхний л байранд орно. Бусад аймагуудаас гадаад хэлхээ холбоо хамгийн сайн нь шүү дээ. Нутаг ус нь сайхан. Хүн ам нь ажилсаг. Тэгээд цөөн.

0  |  0
Top