"Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн талаараа ам алдсан билээ. Харин энэхүү мэдээллийн мөрөөр АТГ-аас Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг шалгаж эхлээд байгаа юм.
Тэгвэл өнөөдөр /2018.12.25/ АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатараас энэ талаар тодруулахад, "Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаад руу гарч явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна" гэх тайлбарыг өглөө.
Өөрөөр хэлбэл, хуулийнхан "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболдоос албан ёсны тайлбар авахаар хүлээж байгаа аж.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Урт хэл хүзүү орооно