БНХАУ-ын Фүжянь мужийн Фүдин хотын галт түймэртэй тэмцэх алба ажилдаа робот техникийг ашиглаж эхэллээ. Технологийн салбарт үйл ажиллагаа явуулж, ахуйн цахилгаан хэрэгсэл, робот үйлдвэрлэгч “CITIC HIC Kaicheng Intelligent Equipment” компани хотын гал түймэртэй тэмцэх албанд 60 ширхэг өөрөө ажиллах автомат төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн тухай “Синьхуа” уламжиллаа. Гамшгийн үед утаа сорох, ус цацах үйлдэлтэй энэхүү роботууд бага хэмжээний саадыг даван туулах, тойрч өнгөрөх ажлын тохиргоотойгоороо онцлог.
Хотын гамшгаас сэргийлэх, гал түймэртэй тэмцэх албаныхан одоо сургуулилалт, албандаа энэхүү техникүүдийг ашиглаж эхлэх бөгөөд онцгой нөхцөлд, гамшгийн бүсэд ажиллах тусгай роботууд олон хүний амь насыг аварна гэдэгт итгэж буйгаа уламжилсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
hog hog