БАЯН-ӨЛГИЙ: 18 айлын орон сууц ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

   Баян-Өлгий аймагт орчин үеийн стандартын дагуу баригдсан ”ARMAN” худалдаа үйлчилгээний төв болон, 18 айлын орон сууцны барилга ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг аймгийн  бизнес эрхлэгч Х.Муратбек өөрийн хувийн хөрөнгө оруулалтаар сүндэрлүүлж олны хүртээл болгож байгаа юм.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар оролцож орон нутгийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин үеийн стандартыг шаардлага хангасан бүтээн байгуулалт бий болгон, ажлын байр нэмэгдүүлж байгаа явдaлд талархаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манан(103.9.90.98) 2018 оны 12 сарын 26

Х.Муратбек ээ аймгийн дарга нарт бүтээн байгуулалт гэдэг юмыг чи үзүүлсэнд харуулсанд баярлалаа. Х.Муратбект ЖДҮ гээс зээл олгооч .Жинхэнэ ЖДҮ чин чинь энэ байна аймгийн дарга нар аа.Ийм л хүмүүсийг нам энэ тэр гэхгүй дэмжээч. аймаг чинь 2018 онд Авлига хүнд сутралаар улсад тэргүүн байранд орсон гээд АТГ чинь зарлаад байна шүү дээ

0  |  0
манан(103.9.90.98) 2018 оны 12 сарын 26

ӨЧИГДӨР АТГ ээс хийсэн мэдээллээр Баян-өлгий авлигын индексээр сүүл мушгижээ. Тэр нь Баян өлгий авлига хүнд сурталаар улсад тэргүүн байранд орсон гэсэн үг. энэ аймагт хууль гэж юм байна уу, хууль хэрэгжүүлдэг байгууллага гэж байна уу?

0  |  0
МАНАН(103.9.90.98) 2018 оны 12 сарын 26

Аймгийн удирдлагууд ичиж зовохгүй бол бүтээн байгуулалтыг ингэж хийдгийг наад залуугаас суралцаарай. хүний хувийн хөрөнгөөр бүтээж босгосн бүтээн байгуулалтанд ямар нүүрээр очиж тууз хайчилж сүржигнэж байна. ичдэггүй юм уу? наад залуугийн ах дүү найз нөхөд хамаатан сандан тууз хайчилсан бол дээр байсан . Аймгийн удирдлагууд та нар хоосон улс төржиж албан тушаал булаацалдаж тендрийн, төсвийн мөнгийн, ЖДүҮ бусад сангуудын луйвар хийхийн оронд энэ орон сууц шиг бүтээн байгуулалт хийл дээ. 2020 он чинь ойрохн байна.

0  |  0
мейрамхан(202.170.80.25) 2018 оны 12 сарын 26

Маш сайн,чанартай,үзэмжтэй орон сууц байна. Нэг давхарт нь үйлчилгээний төвтэй. байршил сайтай. Муратбект баяр хүргье. Ер нь хараад байхад хувийн хэвшлийнхэн л хөрөнгө оруулалт маш сайн хийх юм.Цааш цаашдын бизнесийн ажилд чинь улам их амжилт,эрүүл энх сайн сайхныг хүсье.

0  |  0
Top