Кино, контентийн салбарт үйлдвэрлэлийн цэгцтэй шат дараалал, зөв систем нэвтрүүлэх зорилготой “Film Pitch Mongolia 2018” кино төсөл шалгаруулах арга хэмжээг "Юнител" группийн "Номадиа пикчерс"-ээс хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
“Film Pitch Mongolia 2018” арга хэмжээ нь хоёр үе шаттай явагддаг. Эхний шатанд киноны товч агуулга, төсөв зэргээс бүрдсэн төслийн материалыг онлайнаар хүлээн авдаг. Хоёрдугаар шатанд шалгарсан оролцогчид өөрийн санаагаа хөрөнгө оруулагч продюсеруудад танилцуулдаг юм.
2018 оны "Film Pitch Mongolia"-д нийт 70 гаруй кино төслийн материал хүлээн авсан ба зохиолч Т.Бум-Эрдэнийн “Дээд хэмжээг хүснэ” уран сайхны кино, П.Золжаргал, Б.Дөлгөөн нарын “Баавгай болохсон” уран сайхны кино төслүүд шалгарч, "Номадиа пикчерс"-тэй 2019-2020 онд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2019 оноос эхлэн "Film Pitch Mongolia" кино төсөл шалгаруулах арга хэмжээ улирал бүрт зохион байгуулагдахаар болжээ. Кино продюсер, найруулагч, зохиолчид болон кино урлаг сонирхогч хүн бүхнийг дараа дараагийн шалгаруултад идэвхитэй оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )