Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг үнэлэх, худалдан борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл ажилладаг. Тус зөвлөлөөс хугацаа нь дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй зарагдаж байсан архи согтууруулах ундаа, зөвшөөрөлгүй цэгт зарагдаж байсан тамхи, БНСУ-аас орж ирсэн Монгол улсын эмийн жагсаалтад багтаагүй эм тариа, эмийн бэлдмэлийг албан ёсны хогийн цэгт устгалд орууллаа.
Цаашид иргэд чанарын шаардлага хангаагүй эм тариа авахгүй байх, гарал үүсэл тодорхойгүй, сав баглаа боодолгүй, хадгалах хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Нийтдээ 2018 онд тус ажлын хэсгээс зохих үнэлгээ хийгдээгүй гэх 70 тн цагаан чулууг хураан авч улсын орлого болгосноос гадна зохих зөвшөөрөлгүй гэх 6,5 гр шар өнгийн алтыг мөн хураан авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөвшөөрөлгүй худалдаж байсан бараа бүтээгдэхүүний чанар, хугацаа дуусаагүй байгаа бол устгах нь буруу.Улсын орлого болгож хүүхдийн асрамжийн газартаа өгдөг байх хэрэгтэй. Бид тийм баян юмуу