“Утгын чимэг” наадмын шилдэг 10 бүтээл тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам ирэх сарын 7-ны өдөр болно. Тиймээс тус наадамд ирсэн бүтээлүүдээс 10 уран бүтээлчийн богино өгүүллэгийг дараагийн шатанд сонгон шалгаруулжээ. Энэ удаагийн шилдэг 10 уран бүтээлчид Д.Нацагдоржийн шагналт зохиолч, “Утгын чимэг” наадмын тэргүүн шагналт М.Эрдэнэбат, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ нарын тэргүүтэй 10 зохиолч шалгарсан байна. “Утгын чимэг” наадмын анхан шатны шалгаруулалтаас СГЗ С.Оюун, С.Дамдиндорж, М.Уянсүх, Л.Эрдэнэбат нарын яруу найрагчид шалгарч гарсан нь нэгэн онцлох үйл явдал юм. Учир нь тэдний хувьд яруу найргийн төрөл зүйлээр бүтээлээ туурвидаг төдийгүй “Болор цом”-ын тайзнаа шүлгээ уралдуулж явсан эрхмүүд ийнхүү үргэлжилсэн үгийн төрөл зүйлд хүчээ үзэж байгаагаараа онцлог юм.

Дашрамд дурдахад “Утгын чимэг” наадам анх 1990 онд “Шувуун саарал” нэртэй зохион байгуулагдаж, Хөдөлмөрийн баатар, нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн “Эрхий дарам зай” өгүүллэг тэргүүлж байсан түүхтэй. Харин 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болж, 2001, 2004, 2007, 2008 онуудад өнжсөн цагаас хойш жил бүр уламжлан зохион байгуулагдсан юм. Тус наадамд Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид гурван удаа тэргүүлсэн нь уг наадмын дээд амжилт юм байна. Ингээд “Утгын чимэг” наадамд шалгарсан 10 уран бүтээлчийн нэрийг хүргэж байна.

  1. М.Уянсүх - “Алтан худаг”

  2. Ц.Ганболд - “Араатан”

  3. Г.Даваасүрэн - “Байлдааны морьд”

  4. М.Эрдэнэбат - “Байхгүйн зовлон”

  5. Б.Цоожчулуунцэцэг - “Булангийн зогсоол”

  6. С.Дамдиндорж - “Гурвын хэмжээс”

  7. Т.Бум-Эрдэнэ - “Олон болоорой”

  8. П.Батхуяг - “Сүүлчийн зүсэлт”

  9. С.Оюун - “Тэнгэрийн хүү”

  10. Л.Эрдэнэбат - “Эх оронгүй хүн”

С.УУГАНБАЯР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (203.91.115.45) 2024 оны 04 сарын 21

М. Эрдэнэбат Батхуяг хоёр илүүджээ. Энэ хоёр ч бичсэнээрээ биш хороогоор гүйснээрээ танил талаараа орсон байхдаа Л. Эрдэнэбат Ц. Ганболд М.Уянсүх гурвын нэг түрүүлээсэй. Хүлээж байсан хүмүүсийн нэр алгаа

2  |  0
Би (202.126.89.51) 2019 оны 03 сарын 26

5,6 найрагч үгүүллэг сойжээ.давхих болтугай

1  |  0
Zochin(66.181.160.76) 2018 оны 12 сарын 27

Amjilt hvsie bvh yum ni ambits bolson tsag dor uur uuriinhuu abiyas bilgiig uraldaangvigeer l ard tvmenf hvrgeed surchih heregtei l dee

0  |  0
Top