Улаанбаатарын харьяат иргэд Сэлэнгэ аймагт дээрмийн хэрэг үйлджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Улаанбаатар хотын харьяат, иргэн Э, Г, Б нар бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Д, Х нарын гар утсыг дээрэмдсэн хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гарчээ. Мандал сумын Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шуурхай ажиллаж, хэрэгтнүүдийг илрүүлсэн байна. Мандал суманд ийн нэг шөнө хоёр удаагийн үйлдэлтэй дээрмийн гэмт хэрэг бүртгэгджээ.

Сэжигтнүүд иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдлыг далимдуулан дээрэмддэг байжээ.  

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ гудамж талбайд ганц нэгээрээ явахгүй, бусдын анхааралд өртөхгүй байхыг анхааруулж байна.   

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top