”Балдорж” шагналт бүтээлд зориулсан шүүмжийн уралдааныг дүгнэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

 

Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах “Балдорж” шагналт бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих шалгууртай сэтгүүл зүйн шүүмж бичвэрийн уралдаан хоёр дахь жилдээ болж өндөрлөлөө. уралдааныг "Балдорж" сан, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургууль хамтран зохион байгуулсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар СУИС-ийн захирал, Радио телевиз, медиа урлагийн сургуулийн Сэтгүүл зүйн профессорын багийн тэргүүлэх профессор Э.Сонинтогос (доктор, Ph.D., профессор), гишүүдэд СУИС-ийн хэлний соёл судлалын профессорын багийн тэргүүлэх профессор Ж.Баянсан (доктор, Ph.D., профессор), СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч П.Батхуяг (доктор, Ph.D., дэд профессор) нар ажиллажээ. Уралдаанд нийт 34 бүтээл ирснээс дараах байдлаар байр эзлүүлжээ.

Нэгдүгээр байрт

  • "Сэтгүүлч" коллежийн зөвлөх А.Оюунгэрэл “СЭТГҮҮЛ ЗҮЙН БҮТЭЭЛД БИЧИГЧИЙН ҮЗЭЛ БОДОЛ БАЙХ ЁСГҮЙ” шүүмж,

Хоёрдугаар байрт

  • "Тагтаа Паблишинг" хэвлэлийн сэтгүүлч У.Бямбаням “ЦОГШИЖ "БАЙСАН" СЭДЭВ ГАЛ БОЛОХ УУ ЭСВЭЛ ... /Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн өчигдрөөс өнөөдөр хүртэл/ шүүмж,

Гутгаар байрт

  • "Cosmopolitan" сэтгүүлийн орчуулагч Д.Золбоо “ЦАГ ХУГАЦААНЫ ЗОГСООЛ /"Наран туул" фото эсээг шинжих нь/ шүүмж,
  • ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнх-Эрдэнэ “СЭТГҮҮЛ ЗҮЙД ҮЕ СОЛИГДОЖ БАЙНА, ХАРИН ҮҮНИЙГ ДАГАЖ ИРЭХ ӨӨРЧЛӨЛТ НЬ ЮУ БАЙХ БОЛ” шүүмжээр тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top