Нэг ч башё бүтэн дуусгаагүй ёкозүна Кисеносато бөхчүүдийг тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Японы сүмо бөхийн холбооноос нэгдүгээр сарын банзүкег зарлахад гэмтэл, бэртлийн улмаас нэг ч удаа барилдаагүй, башёг бүтэн дуусгаагүй ёкозүна Кисеносато тэргүүлэхээр болжээ. Дараа нь сүмо бөхийн домог Хакүхо М.Даваажаргал, ёкозүна М.Ананд нар бичигдсэн байна. Хэдийгээр ёкозүна Кисеносатогийн гэмтэл бэртэл бүрэн эдгээгүй ч нэгдүгээр сарын барилдаанд барилдах бүрэн боломжтой гэж Тагоноура дэвжээнээс мэдээлжээ.

“Бэлтгэл маш сайн хангагдаж байна. Энэ жил би бүх хүчээ гарган авсан бэртлээ сэдрээхгүй сайхан барилдаанаар үзэгчдээ баярлуулна гэж зорин бэлтгэлээ хангаж, бэртлээ эмчилж байгаа” гэж ёкозүна Кисеносато ярьжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд гурван ёкозүна бэртлийн улмаас барилдаагүй бол ирэх нэгдүгээр сарын башёд бүх ёкозүна барилдах мэдүүлгээ өгчээ. Тэрээр өнгөрсөн жил нэг ч башёг дуусгаж чадаагүй бөгөөд энэ нь мэргэжлийн сүмогийн сүүлийн 87 жилд тохиолдож байгаагүй тааруу амжилт болсон юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dagvaa(66.181.161.104) 2018 оны 12 сарын 28

dagvadorj batsaanii derged buh shuu

0  |  0
Кккк(64.119.21.47) 2018 оны 12 сарын 27

Миеэ Энхболд энэ 2 одоо болимоор юмаа ккк

0  |  0
abraga maani toozoo(109.190.50.201) 2018 оны 12 сарын 27

Abraga daa toozootoi 9sard tyryylsen sigee saihan barildahiig hysmyy!!!!demjij bna!

0  |  0
Монгол(202.21.115.165) 2018 оны 12 сарын 27

хэхэ энэ нөхрөө сэтгэл санаагаар дэмжиж байгаа байлгүй дээ шударга япончууд, энэ нөхрөө одоо зодог тайлуулах болсон баймаар юм гутамшиг,

0  |  0
Сумо Монголынх ккк(66.181.161.48) 2018 оны 12 сарын 27

Муусайн Япончууд манай сумод шудрага байж чадахгүй бол барилдах эрхийг нь хасчих өө. Ер нь Япончуудаар яадгы. Дан Монголчууд л барилдаж байна биз.

0  |  0
Mongol(202.179.31.46) 2018 оны 12 сарын 27

Ih gurenii deeregui bodlogo yum baihdaa chaavas.

0  |  0
Top