Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын тэргүүн шагналыг авч байсан цагаас хойш 36 жил өнгөрчээ. Өдгөө Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага гал голомтоо бадраасны 90 насны ойн хүрээнд зохион байгуулагдах “Болор цом” наадмын анхан шатны шалгаруулалтад 27 найрагчийн нэрсийг тодруулсан байна.
Уншигч үзэгч, найрагчдыг холбодог томоохон найргийн баярын нэг “Болор цом” наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэдорж, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг. Энэ жилийн уран үгсийн чуулган “Болор цом” наадам Говьсүмбэр аймагт энэ сарын 5-ны өдөр болох юм. Ингээд анхан шатны шалгаруулалтад тэнцсэн найрагчдын нэрсийг танилцуулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Амны бөх олон байна даа.