”Snow melody-2019” тоглолтын тасалбар эрэлттэй байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Монгол Улсын Филармониос жил бүр шинэ жилийн баярыг тохиолдуулан үзэгч олондоо зориулан тоглогддог "Snow Melody-2019" тоглолтын бэлтгэл ажил хангагджээ. Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, гоцлол дуучдын нэгдсэн “Snow melody” тоглолт “Корпорэйт” концертын танхимд маргааш буюу арванхоёрдугаар сарын 28-ны 19:00 цагт болно. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баярын уур амьсгал ноёлсон өдрүүдийн оргил арга хэмжээ нь мэргэжлийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн “Snow melody” тоглолт байдаг.

Олны хайртай морин хуурчид, үргэлж цоглог, шинэлэг жазз хөгжимчид, ур чадварын гайхамшиг симфони найрлынхан, өөр, өөрийн, дахин давтагдашгүй өнгө аясаар сонсогч олноо суудал дээр нь өндөлзүүлдэг дуучид үзэгч түмнээ хүндэлж, “Корпорэйт”-д хүлээж авах юм.

Шинэ жилийн концерт учраас зохион байгуулагчид үзэгчдийн танил дотно хөгжим, туурвил, найруулга, дуунуудыг сонгожээ.


Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/355/ сайтаас авах боломжтой. Мөн 1900-1800 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623, 88004849 дугаараас лавлана уу. Тасалбар цөөхөн үлдсэн тул яараарай.

Алгасч боломгүй тоглолт, алдахад хайран нандин үдэш “Snow melody”-д тавтай морилно уу!

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top