Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагааннуур боомтоор зорчиж буй зорчигчдын ачаа тээшинд хяналт шалгалт хийх явцад ОХУ-аас импортоор оруулж ирсэн бялуу нь ямар нэг бичиг баримтгүй, эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй нөхцөлд тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Иймд холбогдох хууль, журам, стандартын дагуу хураасан байна.
Шинэ жилийн баяр ойртож буй энэ өдрүүдэд чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдах зөрчил гарсаар байгаа тул иргэд ил задгай, цахим сүлжээ, гар дээрх худалдаанаас хүнсээ худалдан авахаас татгалзаж, хаяг шошго, үйлдвэрлэсэн хугацаа бүрэн бичигдсэн, хадгалах нөхцөл алдагдаагүй, бүрэн бүтэн савлагаатай, чанар аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )