СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аав нь хүүхдээ хутгалж хөнөөжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрсөн эцэг нь хүүгээ хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн 19-р хороонд оршин суух 87 настай эрэгтэй Н гэгч нь согтуурсан үедээ 57 настай хүүтэйгээ ахуйн хүрээнд маргалдсаны улмаас зүрхэн тус газарт нь нэг удаа хутгалж гэмтээжээ.

Хэрэг гармагц Яаралтай түргэн тусламжийн эмч нар дуудлагын дагуу цаг алдалгүй очсон боловч, хутгалуулсан иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. Уг хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг нээн үргэлжлүүлэн шалгаж байна.

Сүүлийн өдрүүдэд ахуйн хүрээний архидалт эрс нэмэгдэж, согтуурсан үедээ бусдын амь нас эрүүл мэндэд халдах онц ноцтой хэргүүд гарах болсон байна. Иймд, тэмдэглэлт баяр ёслолын үеэр согтууруулах ундаанаас татгалзах, хэтрүүлэн хэрэглэхгүй байж учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top