CCTV: Нарны цахилгаан станц байгуулагдав

2018 оны 12 сарын 29

Энэ сарын 27-нд зуун мегаваттын нарны энергийн цахилгаан станц БНХАУ-ын Ганьсү мужийн Дүнхуанд байгуулагдлаа.
Уг цахилгаан станц үйлдвэрлэсэн цахилгаанаа Хятад улсын дотооддоо зориулах бэлтгэл ажил нэгэнт хангагджээ. Өнөөдрийн байдлаар тус цахилгаан станц нь Хятадын хэмжээнд цахилгаан үйлдвэрлэх хамгийн өндөр хүчин чадалтай нарны энергийн цахилгаан станцад тооцогдож байна. Энэхүү станц 24 цагийн турш тасралтгүйгээр зуун мегаваттын цахилгаан үйлдвэрлэх ажээ. Нарны зайн 53375 хавтанг тойрог хэлбэрээр байрлуулж дунд нь 138.3м өндөр илч цуглуулагч цамхаг байгуулжээ. Эхний жилдээ 30 мянган өрхийн хэрэглээний цахилгааныг хангахаар төлөвлөөд байгаа юм байна. 

 

 

Найруулагч: С.Бүрэнбаяр

Эх сурвалж: CCTV-ийн Крилл, монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.177) 2018 оны 12 сарын 28

BURHAN SHIG SHUTEED BAIDAG NAR SALHINII STANTS BAIGALIIN GAMSHIG NUURLUULJ BNA

0  |  0
Top