Тэд эцсийн мөчид хуримлалаа. Хэн бэ гэж үү? Энэ бол дуучин Лайли Сайрус, жүжигчин Лиам Хемсворт нар юм.
Майли, Лиам нар энэ сарын 23-нд Теннесси мужийн Фрэнклин дэх Сайрусын гэрт албан ёсоор гэрлэлтээ батлуулж, маш нууц байдлаар гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон хуримлажээ. Тэд ийнхүү есөн жил үргэлжилсэн харилцаагаа гэрлэлтээр бэхжүүллээ.
2009 онд үзэгчдийн хүртээл болсон “Сүүлчийн дуу” /The Last Songs/ киноны зураг авалтын үеэр анх танилцсан Майли, Лиам нар 2012 онд сүй тавьж, хуримын зар тараасан ч хоёр тийшээ болсон байдаг. Тэднийг бүр гурван удаа хуримын ёслол үйлдэнэ хэмээж, хуримын зардал нь нэг сая ам.долларт хүрэх тухай мэдээлэл ч цацагдаж байлаа. Харамсалтай нь, тэд салсан. Салалтын хувьд Майлид маш хүнд цохилт болсон ч түүний карьерын хамгийн оргил үеийг авчирсан билээ. Галзуу, солиотой гэж хэлэгдэх хүртлээ хөдөлмөрлөж, Billboard-ын жагсаалт түүний уран бүтээлээр дүүрч байсан юм.
2015 онд эргэн нийлэхдээ тэд дахин сүй тавьсан. Майли ч томоожиж, эмэгтэйлэг төрхөндөө орсон юм. Магадгүй тэдний хайр дурлал Холивудын оддод тэр бүр тохиолдоод байдаггүй хамгийн гайхалтай нь байж мэдэх юм. Тэдний есөн жилийн харилцаа эцэст нь гэрлэлтийг авчирлаа. Нэг үгээр хэлбэл тэд яллаа.
Майли Сайрус хуримын өдрөө “Vivienne Westwood” ордны цээж ил гарсан, энгийн торгомсог даашинзаар гоёсон бол Лиамын сонгосон хослол түүнийг үнэхээр төгс харагдуулж байв.
Майли Сайрус Лиам Хемсвортоос өмнө дуучин Ник Жонастай болзож байсан билээ. 2012 онд Майлигийн хуримын зар тарах үед Ник түүнд зориулан “Хуримын хонх” /Wedding bells/ нэртэй дуугаа зориулсан байдаг. Дууны шүлгэнд “Дахин нэг удаа боломж олгооч, хуримын чинь хонх жингэнэх дууг сонсохыг хүсэхгүй байна” гэх мөртүүд бий. Тэгвэл Майлигийн хуримын хонх ийн жингэнэлээ. Гэрлэлт түүнийг томоожуулсан уу гэвэл үгүй. Учир нь хурим болохоос ердөө сар орчмын өмнө цацсан түүний “Nothing Breaks Like a Hear” дууг сонсоод үзээрэй. Сахилгагүй, зүггүй Майли хэвээрээ байгааг мэдэх болно.
Ник Жонасын хувьд энэ жил Болливудын од, 2002 оны Дэлхийн мисс, дуучин Приянка Чопратай тансаг хурим хийсэн билээ.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Teneg lesbee