ДАРХАН-УУЛ: 306 мянган толгой мал тоолуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 30

   Жил бүрийн арван хоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улсын хэмжээнд мал тооллогын ажил өрнөдөг. Монгол улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 66 сая 463 мянган мал тоологдсон нь өнгөрсөн жилээс 244 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ. Харин Дархан-Уул аймгийн тухайд хонин сүрэг 147 мянга, ямаан сүрэг 96 мянга, үхэр сүрэг 44 мянга, адуун сүрэг 17 мянг, нийт 306 мянган толгой мал тоологдсон бөгөөд өнгөрсөн жилийнхээс 1,6 хувиар буюу 4,9 мянган толгойгоор буурсан байна.

Энэ нь Монгол улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан, аймгийн дэд бүтэц суурьшлын хувь жилээс жилд нэмэгдсэн, малчид бусад аймаг орон нутаг руу оторлон нүүж байгаа зэрэг шалтгаануудаас улбаалан малын тоо буурсан гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top