Эргүүл, хамгаалалтад ХСИС-ийн 800 сонсогч хүч нэмлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг ая тухтай тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Шинэ жил-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦЕГ-аас ирүүлсэн хамтран ажиллах хүсэлтийн дагуу ХСИС-ийн Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургуулийн нийт 800 сонсогч өнөөдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний хооронд хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна.

Сонсогчид Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс болон ЦЕГ-ын Эргүүл хамгаалалтын газарт хуваарилагдаж, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej hun(202.126.89.7) 2019 оны 01 сарын 02

Ulaanbaatariin utaa aimaar bna geed bid zugataj bultaj chadah yadajaaraa l bna. Getel Zamiin tsagdaagiin zamiin uulzvar,goloor zogsoj bgaa zaluusiig haraad zurh shimshreh yum haashaa ch holdohgui ajliin bair ni ter aimaar utaan dund amnii haaltgui.Baiguullaha ni yadaj suu, chatsargamii norm uguusei . Mongol eejuud ur huuhduudtei zuirlen demjeesei

0  |  0
Top