Зохиолчдын эвлэл Төрийн дээд шагналтнуудаар эгнээгээ өргөтгөв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой энэ сарын 9-ний өдөр тохиож байгаа билээ. Тиймээс ойн хүрээнд олон бүтээлч ажил зохион байгуулагдахаас гадна байгууллагын шилдэг алба хаагч болон шилдэг уран бүтээлчдэд Төрийн өндөр дээд шагнал олгосоор байна.

Тодотговол, Үндсэний эрх чөлөөний өдрөөр Ардын уран зохиолч Бөхийн Бааст Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол хуучин шинэ оны алтан заагт зохиолч, орчуулагч Б.Пүрэвдорж Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч М.Амархүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны Нарийн бичгийн дарга В.Сэлэнгэ Алтан гадас одонгоор тус тус энгэрээ мялаав.

С.Ууганбаяр

www.zindaa.mn   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хадаас(202.9.43.163) 2019 оны 01 сарын 29

Ээ мөн ч сайхан нүдээ олсон шагнал болжээ. Манай Амархүү чинь өдөржин маш их олон газраар явж явж, маш их хүч хөлс зарцуулж байж ганц шил юм олж уудаг хүн дээ. Энэ шагналыг ч авах гэж бас маш их шургуу уйгагүй хөөцөлдсөн гэж байгаа. Одоо тэгээд ганцхан харайгаад Гавьяат цолтон, Ардын уран зохиолч болох нь ээ. Төрийн сүлдэндээ мөргөмү.

0  |  0
Өөнөө(66.181.161.18) 2019 оны 01 сарын 01

Баяр хүргэе ээ,

0  |  0
Top