Хиймэл дагуул Бенну жижиг гарагийн тойрогт орлоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 01

 

НАСА агентлагийн OSIRIS-REx хиймэл дагуул манай гарагаас 6.4 тэрбум км алсад орших Бенну жижиг гарагийн тойрогт орлоо гэж НАСА агентлаг мэдээлжээ. Сансрын энэхүү аппарат Бенну гарагийн тухай мэдээллийг цуглуулах юм.

OSIRIS-Rex хиймэл дагуулыг 2016 оны намар сансарт хөөргөжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр OSIRIS-Rex ажлын байршлаас 20 км зайд  хүрсэн гэнэ.

Бенну жижиг гарагийн диаметр нь 500 метр орчим аж.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top