Явган зорчигчийн буруутай үйлдлээс үүдсэн ослын тоо нэмэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

Өнгөрөгч 2018 оны сүүлийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Тээврийн цагдаагийн албанд 365 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс зам тээврийн осол хэргийн 296 дуудлага, хүн гэмтсэн 15 дуудлага бүртгэгджээ.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нийт 22 зөрчил бүртгэгдсэн ба энэ зөрчил нь бусад өдрүүдээс буурсан үзүүлэлттэй байсан аж. 

Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийн тухайд, явган зорчигчийн буруутай үйлдлээс үүдсэн хэрэг тодорхой хувийг эзэлж байна. Тухайлбал, мөн өдөр нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигч, 39 настай Э гэгч автомашинд мөргүүлэн амиа алдсан байна.   

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
малнууд зайл(64.119.21.150) 2019 оны 01 сарын 02

гэрлэн дохио зөрдөг малнаас дор жолооч нараа яах гэж байнаа? Урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг оркуулыг хотоос зайлуулах юмсан. Хүмүүс ногоон гэрлээрээ гарах гэхээр дайраад ороод ирэх юм!!!

0  |  0
Зочин(66.181.179.10) 2019 оны 01 сарын 02

Явган хүний гарцаа хангалттай хийгээч ээ. Жишээ нь, Энхтайваны гүүрээс уруудаад, Наадам төв, ХААН банкны төв оффис руу гарах хэсэгт явган хүний гарц хэрэгтэй байна!!! Жолооч нар явган хүний давуу эрхтэй гарфан дээр хурдаа сааж зам тавьж өгөөч ээ!! Харин ч хурдаа нэмээд ороод ирэх юм!!!!

0  |  0
Top