Гайхамшигт түүх: Гурван зууныг дамнан амьдарсан ДЭЛХИЙН цорын ганц ХҮН

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 Жорж Давсоны амьдралын түүх  

Жорж Давсон /George Dawson/ 19-р зууны сүүлч, 20-р зуун, 21-р зууны эхэн үе хүртэл гурван зуунд амьдарч байсан дэлхийн цорын ганц хүн юм. Тэр 1898 оны нэгдүгээр сарын 19-нд Америкийн Техас мужид нэгэн боолын гэр бүлд таван хүүхдийн хамгийн том нь болж мэндэлжээ. Түүний гэр бүл туйлын ядуу байсан учир боолчлогдон амь зуудаг байв. Бяцхан Жорж дөрвөн настайгаасаа гэр бүлдээ туслан, хар ажил хийж эхэлсэн учир сургуульд сурч чадаагүй байна. Жорж Давсон амьдралынхаа туршид мод хагалах, шал угаах, төмөр зам барих, гэрийн үйлчлэгч хийх гэх мэт олон төрлийн ажлыг хийж үзсэн гэдэг.

Жорж Давсон дэлхий ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг өөрийн нүдээр үзсэн бөгөөд машин, зурагт, онгоц, сансрын хөлөг болон комьпютер зэрэг дэлхийн агуу техник технологийн шинэчлэлтүүдийн эхэн үед амьдарч байсан юм. Тэр амьдралынхаа туршид хэд хэдэн дайн, улс төрийн өөрчлөлтүүдийг туулж өнгөрүүлсэн. Жорж Давсон дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд дөрвөн эхнэр болон найман хүүхдээсээ ч өндөр насалсан гэдэг.


98 насандаа бичиг үсэг сурсан нь

Жорж Давсон арьс өнгөний үзлээс болж цагаан арьстнуудын адил амьдралын олон сайхан боломжуудыг эдэлж чадаагүй юм. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид олдсон ажлаа л хийж, амьдралаа залгуулахыг хичээж байсан учир бичиг үсэг сураагүй байна. Түүнд гарын үсэг зурах шаардлага гарвал "Х" тэмдэг тавьдаг байжээ.

Эцэст нь Жорж Давсон 98 насандаа буюу 1996 оны нэгдүгээр сарын 4-нд анх сургуульд орсон байна. Жорж Давсон Даллас дахь насанд хүрэгчдэд бичиг үсэг сургадаг тусгай сургуульд сурч эхлэв. Түүнийг анх ангидаа ороход багш нь “Чи цагаан толгойн үсгээ мэдэх үү?" хэмээн асуухад Жорж Давсон “Үгүй” гэж товч бөгөөд шулуухан хариулсан гэдэг. Түүний багш Карл Хенри түүнд уншиж бичихийг эрчимтэй зааж эхлэв. Хожим Жорж Давсон бичиг үсэг сурч байсан үеэ эргэн дурсан “Өглөө бүр сэрээд өнөөдөр юу сурах бол гэж бодохоор үнэхээр сайхан санагддаг байсан шүү” хэмээн хэлсэн байдаг.

Түүний амьдралын түүх "Амьдрал үнэхээр сайхан" ном болов

1998 онд багш Ричард Клаубмэн Жорж Давсоны тухай нийтлэлийг сониноос олж уншжээ. Улмаар Жорж Давсонтой уулзахыг хүссэн бөгөөд түүнд өөрийнх нь амьдралын талаар хамтарч ном бичих санал тавьсан байна. Жорж түүний саналыг зөвшөөрч, тэд хамтран "Амьдрал үнэхээр сайхан" /Life is so Good/ хэмээх намтарчилсан ном бичсэн нь 2000 онд хэвлэгджээ. 

Жорж Давсон аз жаргалын тухай ярихдаа “Би ядуу гэр бүлд төрж өссөн. Гэхдээ хэзээ ч ганцаардлыг мэдэрч байсангүй. Би ааваасаа амьдралын олон сайхан зүйлийг сурсан. Миний аав үргэлж "Бид төрсөн нь үнэн, үхэх нь үнэн. Чи энд мөнх үлдэх гэж ирээгүй учир амьдралаас зөвхөн сайн сайхныг нь мэдэр" гэж хэлдэг байсан. Бид өөрсдийн амьдралын замаа өөрсдөө бүтээдэг. Амьдралд бэрхшээл алхам тутамд тохиолдоно. Бид бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийсэн ч гэлээ бэрхшээл ямар нэгэн байдлаар тулгарсаар л байдаг. Бэрхшээл бол байдаг л зүйл. Хүмүүс үүнд хэтэрхий их санаагаа чилээх хэрэггүй. Амьдрах сайхан. Энэ л амьдралын зам” гэжээ.

Жорж Давсон 2001 оны долдугаар сарын 5-нд 103 насандаа таалал төгссөн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.148.158.2) 2019 оны 01 сарын 03

Bichig useg suraad deed surguuli tugssun ezen boss noen n 70 nasalj uheed bichig useg medehgui bool 103 naslav. Manai neg emee bichig useg medehgui baisan 95 nasalsan. Nuhur n bishig used meddeg 70 nasalsan.

0  |  0
зочин(64.119.23.40) 2019 оны 01 сарын 03

Мөрөөрөө зөв амьдарч ирсэн болохоор урт насалсан байх.

0  |  0
Үнэний гэрч байж дээ(202.21.100.210) 2019 оны 01 сарын 03

Аргагүй л 3-н зууны нүүр үзсэн хүний үг юм даа. Монголчуудад бол өвөг дээдсээс минь уламжлан ирсэн үг юм шүү дээ

0  |  0
Чонон сүлд(202.9.44.101) 2019 оны 01 сарын 02

Яг намайг төрөхийн сарын өмнө өнгөрчээ.

0  |  0
Чонон сүлд(202.9.44.101) 2019 оны 01 сарын 02

Яг намайг төрөхийн сарын өмнө өнгөрчээ.

0  |  0
Чонон сүлд(202.9.44.101) 2019 оны 01 сарын 02

Яг намайг төрөхийн сарын өмнө өнгөрчээ.

0  |  0
зочин(64.119.16.125) 2019 оны 01 сарын 02

хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэдэг үнэн үг шүү

0  |  0
Зочин(112.72.11.107) 2019 оны 01 сарын 02

Довсон эсвэл Доусон гэвэл илүү ойр дуудагдана.

0  |  0
huurhiiduu saihan na(66.181.160.122) 2019 оны 01 сарын 02

X

0  |  0
Top