2019 оны анхны ОЮУНЛАГ үзэсгэлэн | ЯРУУ НАЙРАГЧИЙН ХӨРӨГ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

 

"Монголын зохиолчдын эвлэл"-ийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Яруу найргийн үндэсний төв, "Бэст Арт" галерей нар хамтран үе үеийн шилдэг яруу найрагчдын "Яруу найрагчийн хөрөг" зургийн үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраалцсан зохиолч С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зэрэг үе үеийн шилдэг 55 найрагчийн хөргөөс үзэсгэлэн бүрдэх ажээ.

"Яруу найрагчийн хөрөг" үзэсгэлэнд Монголын хөрөг зургийн нэрт мастер Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн  Н.Орхон, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гунгаа, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач С.Алтангэрэл, Д.Батбилэг, С.Баярбаатар, Т.Найманчулуун, С.Чулуунбаатар, Б.Хонгорзул, Б.Отгонтүвдэн, Ц.Баттөр, А.Өлзийжавхлан, Т.Өлзийжаргал, С.Мөнхбаатар, Л.Давааням, Л.Баярцэцэг, Г.Сэр-Од нар болон Урчуудын эвлэлийн шагналт шагналт зураач Н.Орсоо, Б.Насанцэнгэл, Ц.Болд, С.Ганболд, Ч.Алимаа, Ц.Батжаргал,, Зураач Х.Ганбат, Зураач П.Бат-Орших, Зураач Ө.Эрдэнэбулган, зураач Х.Баяр, М.Болортуяа нарын уран бүтээл дэлгэгдэнэ.

"Яруу найрагчийн хөрөг" үзэсгэлэнгийн нээлт 2019 оны нэгдүгээр сарын 03-ны 14:00 цагт "Бэст Арт" галерейд болно.  Эрхэм хүндэт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top