Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой энэ сарын 9-нд тохионо. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тухай Монголын зохиолчдын эвлэлээс өнөөдөр /2019.01.02/ мэдээлэл хийлээ.
МЗЭ-ийн 90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд маргааш /2018.01.03/ Монголын Урчуудын Эвлэлийн “Best Art” галарейд “Яруу найрагчдын хөрөг-2019” уран зургийн үзэсгэлэн нээлтэй хийх юм. Үзэсгэлэнд нийт 60 орчим яруу найрагчийн хөрөг дэлгэгдэх аж.
Харин “Болор цом-36” наадам Говьсүмбэр аймагт энэ сарын 05-нд зохиогдохоор төлөвлөгджээ. Мөн Утга зохиолын оны шилдэг бүтээлийг шалгаруулах “Алтан Өд-2018” наадмын ёслол Гадаад Харилцааны яаманд энэ сарын 07-нд болох бол Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам нэгдүгээр сарын 08-нд Монголын Хүүхдийн Ордонд болохоор тов зарлагдсан байна.
90 жилийн ойн хүрээнд зохиогдох ажлын талаар МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал “Болор цом наадам 36 дахь жилдээ болох гэж байна. Энэ жил Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн энэхүү наадмаа угтан Т.Галсан, Г.Аюурзана, Ц.Бавуудорж зэрэг энэ цагийн алдарт 16 яруу найрагчийн "Уран үгсийн чуулган"-ыг Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь сумдад зохион байгуулна. Энэ бол зохиолч, яруу найрагч болон уншигч сонсогчдын уулзах томоохон арга хэмжээ болдгоороо онцлогтой” гэлээ.
"Болор цом-36" наадамд энэ жил 140 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс урьдчилсан хоёр шатны шалгаруулалтаар 27 нь тунан үлджээ. Шалгарч үлдсэн хүмүүсийн 17 нь зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч бол зургаа нь "Болор цом"-ын дэд, тэргүүн байрыг эзэлж байсан яруу найрагчид аж. Урьдчилсан шатанд шүүгчээр ажилласан хүмүүс эцсийн шалгаруулалтад ажиллахгүй бөгөөд шүүгчдийн нэрийг нууцалж байгаа гэв.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Shuugchid ni yuuu vee chaavaas dooo heden haltar togrogond yvchihsan hogiin temtseen
Шударга шүүдэг бол би ч гэсэн ормоор л байна . Гэхдээ одооны яруу найрагч нар бүгд хулхи шүлэг нь шал тэнэг лхагвасүрэн гуай би энэ дэлхий дээр чөтгөр болж буцаж ирнэ гээд л уншаад байна лээ . Аймаар юм аа .
Шүүгч лав л Баяржаргал гэж сагсуу боловсролгүй нбхбр биш шүү. Яруу нйарагч нар ичээрэй