Драмын жүжигчин эмэгтэй ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ нас барсан гэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 03

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Н.Т гэх эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан тухай мэдээлэл гарсан билээ. Уг мэдээлэлд, тус аймгийн Хөгжимт драмын театрын шинэ жилийн цэнгүүн болсон бөгөөд Н.Т гэх эмэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан хэргийг тус аймгийн удирдлагын зүгээс нууцалж байгаа хэмээсэн байдаг.

Харин энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, арванхоёрдугаар сарын 27-ны өдөр тус театрын хэсэг уран бүтээлчид шинэ жилийн баяраа тэмдэглэж, театрын байранд архидан согтуурсан байна. Энэ үеэр тус театрын жүжигчин Н.Т гэх эмэгтэй гаднаа ил харагдах шарх сорвигүй нас барсан байсныг хамт ажиллагсад нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба урьдчилсан дүгнэлтээр талийгаач гадны нөлөөгүй буюу харвалтын улмаас нас барсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн.(112.72.12.7) 2019 оны 01 сарын 05

Монголын хууль, цагдааг үндсээр өөрчлөх цаг болжээ. Гэмт хэрэгтнүүдийг илэрүүлэх сэтгэлгүй, мэргэжлийн чадамжгүй, худлаа хулхи тангарага өргөсөн бөөн хахуулчид л болж дээ. Арчаагүй төрт улс болох ч гэж дээ.

0  |  0
Нгн(59.153.114.44) 2019 оны 01 сарын 05

Биеийг нь тойроод маш олон газар хугаралт няцралттай, бүр чихийг сэтлээл ээмгийг нь авч хаясан байсан гэж бга. Сэжигтэн этгээд өмнө ажлыг нь авахаар улайрч байнга ална гэж заналхийлдэг байсныг талийгаачийн ээж нь ярьж бна. Шөнө сэжигтэн согтуу таалийгаачийг дагуулан бүжиг ангид орж ирээд буцаад дагуулж гараад энэ хэрэг болсон гэсэн. Нилээд хойно эмэгтэй хүн айгаад орохооргүй харанхуй газраас сэжигтэний эмэгтэй дүү талийгаачийг оллоо гэсээр авчирсан гэж бга. Маш ойлгомжтой хэрэг.

0  |  0
Tuguldur(66.181.161.88) 2019 оны 01 сарын 04

Gadnii nuluu mash ih baigaa. Bitii hudlaa medeelel oruulaad bai. Teatr dotroosoo

0  |  0
g(202.126.88.46) 2019 оны 01 сарын 06

Hudlaa medeelel oruulhaa bolimoordoo shatnaas unaad ugliin gemtel awlaa yu 27ni udur ch gh shg ene bol 20,21ni ued bolsn hereg shuu heregten ni huuliin daguu bish yumaa ghd tenger burhan ni shiitgeh bh gj naiday daa um sain amgalan boltugai.

1  |  0
бүргэд(202.179.26.204) 2019 оны 01 сарын 03

тус аймгийн театрийн дарга Сэржмятавын нөхөр зодоод алсан байгаа юмаа. тэр этгээд цагдаад ажиллаж байсан их танилтай маш зэрлэг алуурчин гэсэн. цагдаагаар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлтийг хахууль өгч гаргуулжээ дээ сайн шалгаарай дахин гомдол гаргах хэрэгтэй дээ. сэржмятавын нөхөр зэрлэгээр зодож алсан гэдгийг мэдэх хэлэх хүн олон байгаа шүү дээ

0  |  0
зочин(122.201.31.142) 2019 оны 01 сарын 03

энэ их утгагүй олон баяруудаас болж жилд өчнөөн хүмүүс эмгэнэлтэйгээр хорвоог орхиж байна.яасан ч увиагүй болчихсон юм дээ энэ хүмүүс чинь

0  |  0
Гунитгтай юмаа.(202.131.230.19) 2019 оны 01 сарын 08

Аймшигтай. Маш худлаа мэдээлэл байна. Хүний алтан амь ийм үнэгүй болчихсон юм уу. Олон тооны гэмтэлтэй, гадуур хувцас дээр нь том гутлын мөрнүүд гарсан, ”намайг битгий зодооч” гэж хашгирсан, түргэнээр эмнэлэгт ирээд хэд хоног сэхээнд эмчлэгдэж байгаад нас барсныг мэдэх олон хүн байгаа.

1  |  0
fff(124.158.110.82) 2019 оны 01 сарын 03

сошиалын галзуучууд заавал нэг хүнийг хэрэгт хийх гэж улайрах нь монголын эмгэнэл

0  |  0
a(66.181.168.8) 2019 оны 01 сарын 03

busdiin ami nas eruul mendiig ul haihran arhi shahdag buduuleg zangaa hezee orhih ve, mongolchuud

0  |  0
Zochin(99.203.14.124) 2019 оны 01 сарын 06

Huvsguld hun unaad uheheer undur barilga baihgui.yu hutsaad baigaa gulug ve.

0  |  1
Zochin(99.203.14.124) 2019 оны 01 сарын 03

Shalgahk yostoi. Mongol hunii ami unegui bolj dee.

0  |  0
зочин(59.153.87.207) 2019 оны 01 сарын 03

өндрөөс унсан байсан юм бишүү

0  |  0
Zochin(112.213.132.133) 2019 оны 01 сарын 03

Nutgiin humuus ni ter emegteigiin hol gar ni hugarsan nas barhaasaa omno namaig bitgii zodooch gj orilj bsn gj yarisan ene hudal medeelel baisan uu tegeed

0  |  0
Top