Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлгийг илрүүлэн шалгаж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гэр бүлээрээ нийлэн хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байсан бүлэг этгээдийг мөрдөн шалгажэээ. Тодруулбал П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нар нь бүлэглэн нэр бүхий 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан Эрүүгийн хэрэгт шалгагдаж, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр шүүхэд шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцсэн байна. Шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.
Б.Цог
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
teneg yumuudig olni umnu gargaj nvvr tsaraig.n haruulj shivshig bolguul taarna edleh estoi zvilee edleg yaj amid yawj bna vhwel taarna
uu bur amar yum boloxnee zawxarsan yum
Нөгөө олон хүнийг асарч өргөдөг мулзан толгойт мөн үү
munkhnar eej
ene busar ger byl iim olon jil hereg hiisen baihad ter heregt ortson geriinhen yagaad odii hyrev ?,,,bas zagdaa huuliinhan yu hiij ingej udaan iim zuiliig hiilgev ?..