”Скай ресорт”-ын газрыг ”MCS” групп 12 жилийн турш үнэгүй ашигласан болохыг шүүхээс тогтоожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

 

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Хүрхрээ ам буюу “Скай ресорт” цанын бааз байрлах газрыг “Мариотт” ХХК арван жилийн турш үнэ төлбөргүй ашигласан гэх тогтоолыг Улсын Дээд шүүхээс гаргажээ.

Тодруулбал, Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Мариотт” ХХК-ийн хооронд байгуулсан “Богд хан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”-нд “Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохирсон нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариотт” ХХК-д газар ашиглах болон эзэмших эрх үүсээгүй хэмээн хяналтын шатны шүүх үзсэн байна.

Хүрхрээн аманд байрлах уг цогцолборыг “MCS”-ийн охин компани “Мариотт” ХХК хариуцдаг ба хувьцааных нь 35.22 хувийг “Эм Си Эс” ХХК, 26.41 хувийг “Петровис” ХХК, 26.41 хувийг “Керри групп”, 11.96 хувийг “Скайтел групп” ХХК эзэмшдэг ажээ. Анх 2004 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Мариот” ХХК-д Хүрхрээгийн аманд 5.0 га газрыг ашиглуулах зөвшөөрлийг олгож, гэрээ байгуулснаас хойш газрын хэмжээ нь 2008 онд 13.9 га болж нэмэгджээ. Мөн эргэн тойронд нь 131.8 га газрыг бас олгосон байна. Ингээд 2008 оноос хойш үе үеийн хотын удирдлага, Байгаль орчны яамны дарга нар уг газрыг ашиглуулах гэрээг сунгасаар ирсэн байна.

Энэ хугацаанд тус компани газар ашиглалтын ямар нэг төлбөр төлөлгүй, гурван сайдын хамтарсан тушаал гаргуулж, Хариуцан хамгаалах гэрээгээр 131.8 га газрыг нэмж хашаалан ашиглаж иржээ.

Энэхүү газрын асуудалтай маргаан одоогоос 10 жилийн өмнө буюу 2009 оноос эхэлсэн бөгөөд “MSC” группийн охин компани “Глобал Тех”, “Мариотт” зэрэг гурван компанийг газрын төлбөрөө төлөөгүйн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Нийслэлийн газрын алба Сүхбаатар дүүргийн шүүхэд өгч байв. Тодруулбал, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар 2009 оны аравдугаар сарын 29-нд Газрын төлбөрөөс чөлөөлөх тухай 317447235 дугаар хамтарсан тушаал гаргасан байдаг бөгөөд уг тушаалд “Газрын төлбөрийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1.5, Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 14.2.2 дахь заалтыг үндэслэн “Глобал Тех, “Мариотт”, “Мариоттур” компанийг газар ашиглах гэрээ болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан хэмжээний газрын төлбөрөөс чөлөөлсүгэй” гэсэн байдаг ажээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 8.1.5-т “Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ясли, хүүхдийн зуслан, ерөнхий боловсролын сургууль, асрамжийн байгууллагийн эзэмшиж, ашиглаж  буй газрыг төлбөрөөс чөлөөлнө” хэмээн заасан байдаг ба энэхүү заалт нь газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл болдоггүй гэж үздэг.

Тиймээс Нийслэлийн газрын албанаас Газрын тухай хуулийн 35.3.1, 36.3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 9.2 дугаар заалтыг зөрчин 2010 оны газрын төлбөрийг төлөхөөс зайлсхийж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн шүүхэд хандсан аж. Тэд Татварын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн гурав дахь заалтын дагуу алдангийг төлөгдөөгүй дүнгийн 50 хувиар тооцож, газрын төлбөрөө нэхэмжилсэн бөгөөд тухайн үед “Мариотт” ХХК нь Нийслэл, дүүргийн газрын албанд 200 гаруй сая төгрөгийн өртэй хэмээгдэж байсан юм.

Хуульчлан тогтоосноор газар ашигласны төлбөр нэг м.кв нь 132 төгрөг бөгөөд “Мариотт” ХХК нь “Скай ресорт” цанын бааз ажиллуулж, газар ашигласныхаа нэг  жилийн төлбөрт 173.976.000 төгрөг буюу 12 жилийн хугацаанд нийт 2.087.712.000 төгрөгийн төлбөр төлөөгүй гэх тооцоолол гараад байгаа аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бодлын хулгайч(66.181.167.53) 2019 оны 01 сарын 07

ОВОО МӨНГӨ БАЙНА ШҮҮ. АВААД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛЭГ БАРИХАД ЗОРИУЛАХ ЮМСАН. MCS ХОТОЙЛГҮЙ ӨГНӨ ДӨӨ. ОЛОН ЖИЛ ИХ Ч ЮМ ИДСЭН.

0  |  0
Gana(202.126.89.93) 2019 оны 01 сарын 07

Uls n amrat soyoliin gazar barij chadahgui bj hol hectej bval taaran

0  |  0
Туяа(103.26.193.15) 2019 оны 01 сарын 06

Үнэгүй ашиглаж бсан бол үнэгүй үйлчлэх ёстой шүү дээ ядаж л хямдхан бх ёстой

0  |  0
Иргэн(139.5.217.206) 2019 оны 01 сарын 08

Монголд юм хийж бүтээсэн болгон ямар нэг байдалаар шахаанд ордог ийм сайхан цогцолбор өөр хаана байна улаанбаатарчууд бид бүгд л байнга очдог агаарт гардаг Харин төр засаг нь монголынхоо ийм бүтээн байгуулалт хийж байгаа ААН- үүдээ бодлогоор дэмжиж улам цааш нь хөгжүүлэх байталаа хэдэн татвар хураамжаа авч нөгөө их идээч уугаачидаа угжих бодлого явуулдаг Ийм байхад яаж нэг ч гэсэн монгол хүн юм бүтээхийн төлөө ихийг хийхийн төлөө бодож сэтгэх юм бэ бид ч гэсэн тамын тогооноосоо гарч сэтгэж нэгдэж ажилмаар юм нэг нэгийгээ муулж хужаагаар нь дуудсаар байгаад дэлхийгээсээ арчигдах болтолоо дорой

1  |  1
Nd(64.119.25.195) 2019 оны 01 сарын 06

BAYARTSOGT GEED NEG SAIHAN GAR BNAA. UILTEI HUN YUMDA. UR HUUHDIIH N ZURGIIG NEG XARNA DA TEGJ BGAD. YAN daa xuurxii min

1  |  0
Guest(66.181.160.68) 2019 оны 01 сарын 05

Unen bol tulchihgui yu do, mcs-d 2 terbum tugrug yu yum be. Ner hugarhaar yas hugar gdgee

0  |  0
Зочин (182.160.2.120) 2019 оны 01 сарын 06

Скай ресорт үнэтэй үйлчилгээ үзүүлдэг маш их ашиг олж байгаа мөртөө улсад төлөх ёстойгоо төлчихгүй горгорууд.Ер нь MCS Petrobis компанууд шуналын тулам болсон луйврын компанууд.

3  |  0
Mcs-тэй монгол(64.119.25.171) 2019 оны 01 сарын 08

Зиндаагын хэдэн балай сэтгүүлчидэд өөр бичих юм олдохгүй л байгаа л даа. Авсан хэдэн сэтгүүлчид нь их нэр хүнд муутай хаа газар байгууллага хүмүүсийг дарамталж хэдэн төгрөг олдог байсан өрийсөн гүрийсэн сэтгүүл зүйн нэр хүнд унагаасан дуракууд байдаг юм. Мандахбаяр үнэн шалиг хүүхэмсэг бага насны охид дуудаж бузарласан хүүрнүүд. Аливаа ажлын ач холбогдолыг ч мэдэхгүй ийм юм бичиж байдаг. Чаавас даа нээрээ. Горьдлого нь скайрeсорттой гэрээ хийх гээд бараагүй бололтой. Зиндаагын та нар eр нь цалингаа тавьж чадаж байгаа юу хөөрхийс. Ингэж ч ажил хийдэггүй байхаа. Хайран сэтгүүл зүй.

0  |  1
xuuli guuli(80.110.106.128) 2019 оны 01 сарын 05

dabarna gexees oop yg alga

0  |  0
Буд Баянжаргал(203.91.115.42) 2019 оны 01 сарын 21

За яах вэ. Монголд монголын хэдэн компаниуд нийлээд ганц сайхан юм хийсэн бна. Хятад Канад компаниуд ѳч тѳчнѳѳнѳѳрѳѳ хараа хяналтгүй татваргүй үйл ажилгаа явуулж бна. Тѳрийн байгуулгууд гадныханга чадахгуй байж яагаад монголчуудруугаа ингэж бдаг юм. Нэг ч тѳгрѳг авахгуйгээр үйл ажилгааг хэвийн явуулах хэрэгтэй

2  |  0
зочин(64.119.18.13) 2019 оны 01 сарын 04

төр буцаагаад л ав газраа

0  |  0
Тог тог(103.10.22.108) 2019 оны 01 сарын 04

Мөнгөө ав өгч чадахгүй бол баазын ав

0  |  0
Зочин(103.26.193.234) 2019 оны 01 сарын 04

ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИДЫГ ӨМӨӨРӨХ ХАМГААЛАХ ХЭРЭГГҮЙ Л БАЙМААР ЮМ. ЭНЭ БОЛ ”Ми...ОВОГТ, Ц.ЭЛБЭГДОРЖ”-ийн луйвар шүү...

0  |  0
Zochin(122.201.28.8) 2019 оны 01 сарын 04

Medeelliin eh survaljaa nygtalj uzsen uu. Yu yund hurelgui hulaa shuurhaa bolih heregteim bgam ug!!!

0  |  0
Zochin(66.181.160.133) 2019 оны 01 сарын 04

ard tumniig ingej hudlaa medeelleer uduun turhirahaa bolimoor yumdaa. Ydaj yg shuuhiin shiidver garsiim bol todoor haraylaa. Zindaa.mn undesleltei medeelel tsatsaasai. Gazriin tulburuu togtmol tulj yvdgiig medeh hunii huvid heley

0  |  0
snowboarder(103.9.90.53) 2019 оны 01 сарын 04

Gulgahad hyamd l bol Gulgagch minii huvid hamaa alga. tertee tergui tatvariin mungu yamarch hyanaltgui urelgen zartsuulagdaj baihad.

0  |  0
Zochin(64.119.25.196) 2019 оны 01 сарын 04

26,41% ийг эзэмшдэг кэрри групп бол хятадын маш том компани шүү сахарын дэлхийн зах зээлийн ихэнх хувийг эзэмшдэг луухайн шүү

0  |  0
kimoro(103.57.95.182) 2019 оны 01 сарын 04

MCS yaaj iim tom group bolson medeej tatvaraas tuluugui!!!

0  |  0
Иргэн(150.129.143.190) 2019 оны 01 сарын 04

Уг нь хүмүүсийн төлөө жаахан дэвшилттэй, хэрэгтэй, боловсронгуй юм болгоныг МSC-ийнхэн хийсэн байх юм . Даанч хийсэн бүхнийг нь харлуулах дуртай өө хайгчид дүүрэн байх юм даа. Монгол ялначууд бүр зохион байгуулалттайгаар гэгээтэй болгон руу дайрах юм. Ийм сайхан цанын бааз зурагтаар харсан байсныг л бидэнд хийж өгөө биз дээ. Гэтэл хэдэн тэрбум долларын хөрөнгөтэй Жэнко чинь шороо л овоолж өгөө биз дээ

0  |  0
Delberleeee (202.126.89.44) 2019 оны 01 сарын 04

Uur hurch bna

0  |  0
Хуц(43.242.242.56) 2019 оны 01 сарын 04

Хэтэрхий дурараа дургаж бна даа хуулььгүйбол буудах сан

0  |  0
Zochin(66.181.181.59) 2019 оны 01 сарын 04

Yaaya, Mongol mini idee beerend ingetlee avtaj darluulah gej... Estoi l ”turuunii buus tolgoid”garchee... Ih l tuushtai baij, byar, chadal, oyun uhaanaa buren shavhah l hereg garch bna daa...

0  |  0
oyun(66.181.179.185) 2019 оны 01 сарын 04

tatbaraas chuluulsun ni l yum bna shuu dee hugatsaa duusahaar ni l tatbaraa abna biz dee yum oilgodoggui gazriin alba be hudlaa shuuguuliad l

0  |  0
Хулгайч түшмэд(203.91.115.40) 2019 оны 01 сарын 04

Уур ихээр хүрч бна шүү

0  |  0
Монгол(112.72.11.108) 2019 оны 01 сарын 04

Юм хийсэн хийж байгаа нэгнээ яасан гоочлох дуртайюм бэ....энэ улстөр дагаж цүнх барьдаг залуусыг төриын албанаас арчиж хаямаар бна даа...насны хязгаар тавьж цомхотгох хэрэгтэй

0  |  0
Нараа(66.181.191.80) 2019 оны 01 сарын 04

Ёөөх бас хятадууд эзэмшиж ашиглаж бгаа бв уу гэж айлаа хууль энэ тэр хаа ч үйлчлэхгүй бгаа

0  |  0
Z(66.181.160.80) 2019 оны 01 сарын 04

Gazriiin tolborio toloh yostou bud ochood tolbor toldog shuu dee. Mongol uls tiim bayn yum uu.

0  |  0
ойлгомжтой (203.91.115.250) 2019 оны 01 сарын 04

Ойлгожтой шүүдээ Монголд бонус лобби төрийн албан хаагчдыг жинхэнэ утгаар нь авилгал хээл хахуулиар угжсан цэцэглүүлсэн компани шүүдээ. Бүхий л тендерт энэ компани ялна гэхдээ зах зээл дээрхи үнээс хэд дахин их үнээр ялна тэгээд тэрийгээ шат шатандаа хувааж улс орныг минь өрөнд бариулсан хамгийн олиггүй зах зээлийн хуулийг гажуудуулсан авилгачин компани шүүдээ. Бас л авилгалдаад л явж байгаа биз.

0  |  0
ЭРКА(202.179.25.55) 2019 оны 01 сарын 04

Хуулийн дагуу авах зүйлээ авах нь зөв.Гэхдээ ганц гайгүй зориулалтын аялал жуулчилал амралт зугаалгын газар шүү.Үүнээс илүү хууль бус байгууламж Богд уулаар дүүрэн байгаа.Хууль эрх тэгш үйлчлэх ёстой шүү.

0  |  0
bi bi(122.201.28.4) 2019 оны 01 сарын 04

Нарийн ярьвал Богд уулын ам болгон хэн нэгний өмч болчихсон нэр дээр нь бүртгэлтэй бгаа. Харин ч анх авсан зориулалтаараа үйл ажиллагаа явуулж, аялал жуулчлал хөгжүүлж, монголчуудаа агаарлуулж, гадныхныг даллаж бгаа ганц газар бол Скай ресорт. Тэгээд ч хариуцсан захирал нь төлбөрөө цаг тухайд нь төлдөг гээд биччихсэн бна шд. Улс төр хийж Энх-Амгалан гишүүнтэй холбох гээд ядаж л бгаа нь илт л харагдаж бна. Манайхаан бизнес болгоныг харааж, хийж бгаа болгоныг зүхэхээ болихгүй бол намагтаа бүр гүн шингэнэ шүү ёстой лол юмаа

0  |  0
Irgen (103.229.122.105) 2019 оны 01 сарын 04

Ойлгомжтой хэдэн даварчихсан шуналтай монополь эрхтэй луйварчид хахуульд идэгдсэн балай сайд нарын хиййгэн улигт ажиллагаа л байна шдээ .Одоо төлбөрийг нь нөхөн төлүүлж газрыг нь авч ард иргэдийн очдог улсын мэдлийн газар болгох хэрэгтэй.энэ нэг хэдхэн луйварчидын шунал нь яасан барагддаггүй эд нар яасан ард түмний улс орны газар шороог үнэгүй ашиглаж идэж уух эрхтэй юм бээ болиулаач одоо яахыг нь харцгаая.

0  |  0
zochin(202.9.42.241) 2019 оны 01 сарын 04

Энэ юу ч биш байхоо өшөө их юм гарна

0  |  0
дампуурулах хэрэгтэй(202.9.42.241) 2019 оны 01 сарын 04

mcs-ийг дампууруулж байж монгол хөгжинө ,энэ компани өнгөрсөн хугацаанд маш олон хууль бус гэмт хэрэгт хутгалдаж оролцсон монгол төрийг хахуульдаж худалдаж авах үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн хужаа компани шүү

0  |  0
Иргэн(202.9.43.28) 2019 оны 01 сарын 04

Татвараас зугтах гэдэг билүү шууд цуцал тэгээд үнэ төлбөргүй болгоод иргэд очиж байг

0  |  0
Irgen(202.9.42.194) 2019 оны 01 сарын 04

MCS gj ulaan luivarchunguudiin tsugluulga.Uhaad bbal echneen no garna.EnhAmaglan gj guldiisen.EldevOchir evgen.Elbeg.Miee geed bulhai buhniig cheleetei hiideg Odjargal bol mash muu hun shde.Tatvaraa shuud avah heregtei

0  |  0
Irgen(202.9.42.60) 2019 оны 01 сарын 04

Bayartsogt ih olon byryy vildel hiijee dee gerbvl ahan dvvc hamaatan cadangyydiih n hool hooloi ryy n yaj dawdag yum bolii

0  |  0
M(107.77.106.97) 2019 оны 01 сарын 04

Kerry group gedeg chin Mongoliin company bish bhaa

0  |  0
Иргэн(45.117.35.3) 2019 оны 01 сарын 04

Ашгүй дээ төсөвт бага ч болов нэмэр юмдаа

0  |  0
mcs(122.201.31.204) 2019 оны 01 сарын 04

ta nar bolioch.yaasannidej xanadagui yum br. mcs ter elbegeetefe zailaarai

0  |  0
Top