Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, өнгөрөгч шөнийн 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах "Орчлон" хорооллын урд 36 настай эрэгтэй хутгалуулж, нас барсан байсныг тус хорооллын оршин суугч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Дуудлагын дагуу шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очин үзлэг шалгалт явуулж, цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Харин уг хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд одоогоор сэжигтэн этгээд тодорхойгүй байгаа тул цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Хохирогч нь зүрхэн тус газраа хутгалуулсны улмаас амь насаа алдсан гэх ба гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэргийн газраас олдоогүй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 20 )
Songinohairhan duuregt tsagdaagiin hamgiin tom heltes tasgaa bairshuulahgui bol, ene duuregt muu muuhai, dr n yaduural deed tsegtee hursen gazar shig bgaan..
СХД 21 БАЯНХОШУУ ТОЛГОЙТ ЗОЛБИН ГАЗАР ДАА
Ene hereg yu bolson boloo medeh hun b.a uu
Ene hereg yu bolson boloo medeh hun b.a uu
Ene hereg yu bolson boloo medeh hun b.a uu
”Орчлон” д Сонгинохайрхан дүүрэг цагдаагийн хэлтэс байдаг байх аа
Цаазын хуулийг сэргээх хэрэгтэй!
unen uu
Аймар юмбэ яаж амьдрахынбэ энд чинь
Аймар юм бэ манай хороолол бн шдэ
manai huucin baisn bairni talbai dr um bsht
Тэр хууль цаазаа дахин гаргаж ирмээр юм ийм нэг сэтгэцийн гажигтай хүнийг хайрлах сэтгэлгүй юмнуудыг шууд цаазлах хэрэгтэй шд
Өхххх ма байрны энд юм бншд
yamarch almaar bolson um be dee mongolchuud chin odoo, neg arga hemjee avah zag bolson um bishyy ene tor
27р хороо