Энэ онд Монголын зохиолчдын эвлэл 90 насны тэмдэглэлт ой тохиож байна. Ойн хүрээнд уран зохиолын өдрүүд энэ долоо хоногт эхэлж байгаа юм. Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагааны ХӨТӨЛБӨР-ийг хүргэж байна.
Нэгдүгээр сарын 4
- 08:00 цагт “Уран үгсийн чуулган”-д оролцох зохиолчид Улаанбаатараас Говьсүмбэр хөдлөнө.
- 12:00 цагт “Уран үгсийн чуулган” Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болно.
- 14:00 цагт “Уран үгсийн чуулган” Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд болно.
- 18:00 цагт “Уран үгсийн нэгдсэн чуулган Говьсүмбэр аймгийн “Боржигон” театрт болно.
- 19:00 цагт “Номтой галт тэрэг” хөтөлбөрийн нээлт /Улаанбаатар төмөр зам вокзал/.
- 21:00 цагт “Болор цом-36”-д оролцох яруу найрагчид Говьсүмбэр рүү хөдлөнө.
Нэгдүгээр сарын 5
- 11:40 цагт “Болор цом-36” наадмын нээлт.
- 18:00 цагт “Болор цом”-ын хаалт.
- 19:00 цагт Говьсүмбэр аймгийн засаг даргын хүлээн авалт, уулзалт болно.
Нэгдүгээр сарын 7
- 18:00 цагт Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2018” наадмын ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаманд болно.
Нэгдүгээр сарын 8
- 14:00 цагт “Монголын шинэ үеийн уран зохиолын өнөөгийн төлөв, ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд болно.
- 18:00 цагт Богино өгүүллэгийн “Утгын чимэг-2018” наадам Монголын хүүхдийн ордонд болно.
Нэгдүгээр сарын 9
- 13:00 цагт Д.Нацагдоржийн хөшөө, Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа болно.
- 14:00 цагт “Монголын зохиолчид 90” гэрэл зургийн үзэсгэлэн, Номын чимэг зургийн үзэсгэлэн Хүүхдийн номын ордонд болно.
- 15:00 цагт “Монголын зохиолчдын эвлэл 90” баярын хурал, хүндэтгэлийн концерт Дуурийн театрт болно.
- 19:00 цагт “Монголын зохиолчдын эвлэл 90” хүндэтгэлийн хүлээн авалт Улаанбаатар ресторанд болно.
Сэтгэгдэл ( 0 )