CCTV: Хиймэл оюун ухаант хогийн сав

2019 оны 01 сарын 04

Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын Хэфэй нэртэй гудамжнаа хиймэл оюун ухаант, ахуйн хог хаягдлыг ялган ангилдаг төхөөрөмжийг ашиглалтад оруулсан байна. Энэ сарын 2-нд тус хотын Тундэлү хотхоны оршин суугч иргэд эл хиймэл оюун ухаант төхөөрөмж бүхий хогийн савыг туршиж үзэцгээжээ. Иргэд утасны аппликейшн, мөн вичатаар QR кодыг уншуулах гэх мэт хэлбэрээр уг төхөөрөмжийг ашиглах аж. Ийн тус төхөөрөмж металл, пластик, нэхмэл эд зүйл, цаас, шил гэх мэт ахуйн төрөл бүрийн хог хаягдлыг ангилж авах гэнэ. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалаад зогсохгүй хүмүүсийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх давуу талтай юм.
 Чиндао хотод өдөр дунджаар 6000 тонн ахуйн хог гардаг байна. Хог хаягдлын төрөл, тодорхойгүй байдал зэргээс шалтгаалан ялгах, дахин боловсруулах нь хүндрэлтэй байдаг аж. Түүнчлэн дахин ашиглах боломж бага, боловсруулах өртөг өндөр гэх мэт шалтгаанууд ч бий. Тиймээс одоогийн байдлаар хог хаягдлыг булах, шатаах аргыг голчлон хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг ялган ангилах нь нэн тулгамдаад байгаа асуудлуудын нэг гэнэ.

Эх сурвалж: mn.cctv.com

Крилл монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top