“Samsung Electronics” компани нарийн ширхэглэгт тоосонцрын байгаль орчин, эрүүл мэндэд учруулж буй хор хохиролтой тэмцэх үүднээс нарийн ширхэглэгт тоосонцор судлах төвийг нээжээ.
Энэхүү төв өмнөд солонгосчуудын эрүүл мэндэд хохирол учруулж буй нарийн ширхэглэгт тоос, тоосонцрын бүтцийг судалж, асуудлыг шийдвэрлэх технологийн шийдлийг боловсруулах зорилготой гэнэ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн судалгааны дэвшилтэт технологи, боломжуудыг ашиглан, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг олоход дэмжлэг үзүүлэх урт хугацааны зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ нь энэ юм гэж “Samsung” компанийн төлөөлөгч онцолжээ.
Тус төв холбогдох мэдээлэл цуглуулан, тоос, тоосонцрын гарал үүслийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг боловсруулах юм. Үүнийг тулд инновацийн нээлттэй хөтөлбөр хэрэгжүүлэн, хими, биологи зэрэг янз бүрийн салбарын шинжээчдийг урьж, нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )