Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатарын шинэ уран бүтээлийн сураг гарсан байна. Тэрбээр зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" жүжгийг тайзнаа амилуулахаар ажиллаж байгаа гэнэ. Найруулагч Н.Наранбаатарын найруулан тавих энэхүү жүжиг нь Драмын театрын хамт олны 2019 онд үзэгчдэд өргөн барих цоо шинэ бүтээл байх юм. Шинэ жүжгийн сураг зохиолч Л.Өлзийтөгсийн уншигчдад хүлээлт үүсгээд эхэлсэн юм.
Мөн нэгдүгээр сард Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг, Ш.Гүрбазар "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгүүд тоглогдохоор болжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Н.Даваасүрэн гэгч бичигчийн хэл нйаруулга их ядуу юм. Жаахан суралцахыг бодоо ч. Монгол хэлний номоо уншаачээ.
Өлзийтөгс үнэхээр өвөрмөц ертөнц,яруу найрагч хүнд байдаг бардамнал сагсуурал түүнд алга,тэр ер бусын чимээгүй мөртлөө ер бусынхыг бичдэг