Монголын дөрвөн шүүгч зэргээ ахиулав

2019 оны 01 сарын 05

 

Дэлхийн Бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны Шүүгчдийн зөвлөлөөс 2018 онд олон улсын зэрэг ахиулсан шүүгчдийн нэрсийг албан ёсоор зарлажээ.

Монгол Улсаас дөрвөн шүүгч зэрэг ахиулах шалгалтаа амжилттай өгсөн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Баттулгын Алтангадас I, олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Паламдоржийн Батбаатар, Гаадангийн Амархүү, Батновын Эрдэнэболд II зэргийн шүүгч болжээ. Б.Алтангадас 2018 оны тавдугаар сард Узбекистаны нийслэл Ташкентэд болсон өсвөр үеийн Азийн АШТ-д, бусад нь зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен” ОУТ-ий үеэр ДБНХ-ны шүүгчдийн зэрэг ахиулах шалгалтаа өгсөн юм.

Image may contain: 7 people, people standing and text

Image may contain: 5 people, people standing

Image may contain: 12 people, people standing

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кочин(66.181.180.14) 2019 оны 01 сарын 06

Алтангадас.Батбаатар.Амархүү нарт баяр хүргэе.Харин тэр Эрдэнэболд нь шал тэнэг шүүгч.Лобитой.чадвар муу

0  |  0
Top