ШУУД | “Болор цом”-ын эзэн тодрох мөч ойртсоор байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 05

Алга ташилт, сэтгэл хөдлөлдөө харам гэгддэг монгол түмнийг яруу найраг, дуу хөгжим л гагцхүү уярааж чадна. Үүнийг жил жилийн “Болор цом” яруу найргийн дээд наадам нотлон харуулдаг билээ.

 

Аймаг, аймаг өртөөлөн зохиогддог энэ жилийн наадам Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад ёслол төгөлдөр болж байна. “Болор цом-36” наадмыг үзэхээр Чойр хотын иргэд Боржигон чуулга дүүрэн цуглажээ. Энэ нутгийн иргэд яруу найрагт хайртай, яруу найрагчийг хүндэтгэн дээдэлдэг нь харагдаж байлаа. Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилтан дор шүлгээ дуудах шиг жаргал өөр хаана ч үгүй хэмээн яруу найрагчид дүгнэдэг. Тийм дээ ч энэ жилийн “Болор цом” наадам өнгөтэй, онцлох зүйлсээр дүүрэн болж байна. Гуравдугаар шатанд шалгарсан яруу найрагчид шүлгээ уншиж дууссан бөгөөд одоо дөрөвдүгээр шатанд тунаж үлдсэн найрагчид шүлгээ дуудаж байна.

 

Наадмын дөрөвдүгээр шатанд ҮЛДСЭН НАЙРАГЧИД

 

  • Б.Баттулга
  • Т.Баянсан
  • Би.Баярсайхан
  • Н.Мөнхбаяр
  • Д.Одгэрэл
  • Д.Энхболдбаатар
  • О.Цэнд-Аюуш
  • М.Уянсүх
  • Б.Жамбалдорж

 

ШУУД ҮЗЭХ

 

Г.Энх-Уянга

Гэрэл зургийг: Д.Амаржаргал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top