Шинэ оны эхний өдрүүдэд 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-үүд хуваарийн дагуу эхлээд байна. Тухайлбал, өчигдөр /2019.01.05/ Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэлсэн бол маргааш /2019.01.07/ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт нээлтээ хийх гэж байна. Тэмцээн нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Эрэгтэйчүүдийн 42, эмэгтэйчүүдийн 27, багийн 7 дахь удаагийн жүдо бөхийн УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, ОХУ-ын Буриад улсын Гавьяат дасгалжуулагч Д.Эрдэнэбатын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )