Хонь
Та мэргэжлийн арвин их туршлагатай ч өнөөдөр цоо шинэ зүйл сурч мэднэ. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Нүд, чихээ нээлттэй байлгаж, мэдээлэл сонс.
Үхэр
Ажлаа их хүч гаргалгүйгээр ердийнхөөрөө хий. Өнөөдөр таны уриа бол "Бүү хүндрүүл". Энгийн байх тусмаа сайхан байдаг.
Ихэр
Хүмүүстэй хэл амаа ололцоход амархан байна. Удаан хугацаанд хийж чадаагүй ажлаа амжуулна. Бусадтай санаа бодлоо хуваалцсанаар дэмжлэг авна.
Мэлхий
Шинэ ажил эхлэхэд тун таатай. Байр суурь тань хүчтэй, оюуны чадамж өндөр байна. Шинэ төсөл эхлэвэл гайхалтай үр дүн хүлээж байна.
Арслан
Бодол санаагаа эмхэтгэхэд амаргүй байна. Иймээс аливааг хийхдээ техникийн тусламжтайгаар ажилла. Оройдоо биеийн хүчний хөдөлмөр хий.
Охин
Нэг ч минут гараа хумхиж суух чөлөө гарахгүй. Бүх ажил нэгэн зэрэг овоорно. Гэхдээ таны эрч хүч энэ бүгдэд хүрэлцэх болно.
Жинлүүр
Өөртөө анхаарал хандуулдаг хүний өдөр. Эргэн тойрны хүмүүс нервийг тань барж байвал өөр газар оч. Ажил хэрэг сайн явагдана.
Хилэнц
Ямар ч ажлын ард амжилттай гарна. Цагаа зөв зохион байгуулснаар олон зүйл шийдэгдэж, тайван сайхан өдөр өнгөрнө.
Нум
Нэгэн зэрэг олон зүйлийг амжуулах өдөр. Эрч хүч, хурц ухаан, шуурхай байдал тань рекорд тогтооно.
Матар
Бусад хүний олж хараагүй боломжийг та харна. Найдваргүй зүйлийг ч бүтээж чадах өдөр. Орой та амжилтаараа бахархан суухад буруудахгүй.
Хумх
Эрч хүчийг мэдэрнэ. Таны шийдэмгий байдал бусдын атаархлыг төрүүлнэ. Долоо хэмжиж нэг огтол. Ингэснээр та алдаа гаргахгүй.
Загас
Тоо, мөнгө, баримттай холбоотой ажилд анхааралтай ханд. Ямар нэгэн зүйлийг ойлгож авна. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй.
Сэтгэгдэл ( 0 )