ДЭЭД ШҮҮХ: МАН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авав

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хэлэлцлээ.

 

Монгол Ардын намын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын гуравдугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top