"Америкийн дараагийн топ модель" буюу American’s next top model шоу нэвтрүүлэг анх 2003 оны тавдугаар сард нээлтээ хийж байв. Хагас жил бүр зохион байгуулдаг байсан тус нэвтрүүлгийг 2013 оноос хойш жилд нэг удаа үзэгчдийн хүртээл болгодог болсон юм. АНУ-ын хамгийн их үзэлттэй нэвтрүүлгүүдийг 2007-2010 оны хооронд тэргүүлж байсан тун контент одоо хамгийн их үзэлттэй 10 нэвтрүүлгийн тоонд зүй ёсоор багтсэн хэвээр байна.
Алдартай загвар өмсөгч Тайра Бэнксийн үүсгэн байгуулсан шоу нэвтрүүлгийн хувилбарыг дэлхийн олон улс албан ёсны эрхтэйгээр бэлтгэн хүргэдэг ба Монгол Улсаас "Боловсрол суваг" телевиз энэхүү эрхийг эзэмшдэг юм.
Тус телевиз хоёр дахь удаагаа “Mongolian’s next top model” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар шинэ цувралын шилдэг таван оролцогчоор Н.Мишээл, Б.Анужин, Ч.Чамин-Эрдэнэ, Дансаранов Алина, Э.Одонтунгалаг нар шалгарч үлдээд байна.
Олон улсын форматын дагуу хүргэдэг тус шоуны ижил төстэй зураг авалтыг харьцуулан хүргэе. Монгол моделиудын зураг нь яг одоо эфирт гарч буй шинэ цувралын нэг дугаарт өгөгдсөн даалгавар юм.
Сэтгэгдэл ( 0 )