Монголын ”Сайхан бичигтнүүд” 22 дахь жилдээ тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

“Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааныг 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр /2019.01.07/ шилдгүүдээ тодрууллаа. Уралдааныг Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хоёр дахь жилдээ дэмжин ажиллажээ.

 

“Монголын сайхан бичигтэн" уралдаан нь 12-р ангийн дөрвөн сурагчид Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургуульд дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдгаараа хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог билээ.



Энэ жилийн уралдааны долоон ангилалд улсын хэмжээнд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгаас бусад бүх аймаг, дүүргээс бүтээл ирсэн байна. Мөн Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Төв аймгаас хамгийн олон бичвэр, бүтээлээ өрсөлдүүлжээ. "Монголын сайхан бичигтэн" Уралдааны шилдэг оролцогчдодМонгол Улсын ерөнхий У.Хүрэлсүх шагналыг гардуулж, баяр хүргэв.


"Сайхан бичигтин анги" ангилал

  • Нэгдүгээр байр: Нийслэлийн 1-р сургуулийн 8а анги. Удирдасан багш: Ц.Норпил
  • Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн СГЗ Ж.Бадараагийн нэрэмжит математикийн гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний "Дэлгэрмөрөн" сургуулийн 10в анги. Бэлтгэсэн багш: О.Нямгэрэл
  • Гутгаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын үндэсний лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 8а анги. Удирдсан багш: Н.Батцэцэг

"Мэргэжлийн багш нар"-ын ангилал

  • Нэгдүгээр байр: Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн багш Б.Анхбаяр
  • Хоёрдугаар байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Авьяас" цогцолбор сургуулийн багш Б.Отгонтуяа
  • Гутгаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын багш Л.Сэмжидмаа
  • Тусгай байр: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн багш М.Эрдэнэцэцэг

"Насанд хүрэгчид"-ийн ангилал

  • Нэгдүгээр байр: АШУИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 4-р дамжааны оюутан Б.Мандахзаяа
  • Хоёрдугаар байр: МУИС-ийн монгол хэл шинжлэлийн 3-р курсийн оюутан Н.Баасанхүү
  • Гутгаар байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэдийн хурлын төлөөлөгч Б.Алтангэрэл
  • Тусгай байр: Сүхбаатар аймгийн "Сүхбаатар" телевизийн найруулагч Ц.Энхбаатар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ЕБС-ийн англи хэлний багш Л.Ууганжаргал

"Бүтээл"-ийн ангилал

  • Нэгдүгээр байр: Дундговь аймгийн "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Баттогтох
  • Хоёдугаар байр: Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай" сургуулийн 8г ангийн сурагч Н.Нямчимэг
  • Гутгаар байр: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн иргэн Ч.Өнөрдэлгэр
  • Тусгай байр: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11б ангийн сурагч Э.Гончигсүрэн, 9б ангийн сурагч Д.Арвижиххүсэл, Б.Мөнхбат нар хамтарсан бүтээлээрээ. Хөвсгөл аймгийн ахмад багш Д.Сайнтогтох

"Уран бичлэг"

  • Нэгдүгээр байр: М.Буянхишиг /МУИС-ийн оюутан/
  • Хоёдугаар байр: Ч.Бямбадолгор /Архивын ерөнхий газрын ажилтан/
  • Гутгаар байр: О.Ням-Очир /Чөлөөт уран бүтээлч, уран бичээч/
  • Тусгай байр: Ц.Бямбажав /УЭ-ийн гишүүн, уран бичээч/, С.Аньс /Улаанбаатар их сургуулийн магистр/

"Сурагчид"-ын ангилал

  • Нэгдүгээр байр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р дугаар сургуулийн 11в ангийн сурагч М.Цэлмүүн, Баянгол дүүргийн "Хүрээ тулга" сургуулийн 11а ангийн сурагч Г.Пүрэвсүрэн
  • Хоёрдугаар байр: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5-р дугаар сургуулийн 11в ангийн сурагч Б.Зэсмаа 
  • Гутгаар байр: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8б ангийн сурагч Ү.Энхжин, Сүхбаатар аймгийн лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Сайнцэцэг
  • Тусгай байр: Нийслэлийн 24-р сургуулийн 3д ангийн сурагч Г.Аялгуу, Төв аймгийн "Хүмүүн" цогцолбор сургуулийн 9г ангийн сурагч Ч.Дуулим, Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн 7а ангийн сурагч Б.Нандинлхам, Хөвсгөл аймгийн "Эрдмийн далай сургуулийн 8в ангийн сурагч Б.Амарзаяа

"12-р ангийн сурагчид"-ын ангилал

  • Нэгдүгээр байр: Увс аймгийн Улаангом сумын зургадугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Одонтунгалаг, Хөвёгөл аймгийн Мөрөн сумын "Титэм" сургуулийн 12б ангийн сурагч Д.Бямбажаргал
  • Хоёрдугаар байр: Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч А.Мөнхтөр, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн сургуулийн 12в ангийн сурагч С.Энхнасан
  • Гутгаар байр: Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 12а ангийн сурагч Х.Урантуяа, Нийслэлийн 53-р сургуулийн 12б ангийн сурагч С.Энхмаа



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol bysgyi(176.158.21.29) 2019 оны 01 сарын 07

Manai oxid bysgyichyyd emegteichyyd mongol buchgeer saixan bichdeg yum baina daa Xevgyyd zaluuchuud erchyyd maani xaaguur yavna ve

0  |  0
Top