Хойд Солонгосоос их хэмжээний тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

БНАСАУ-аас их хэмжээний эм, эмийн бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэргийг Гаалийн ерөнхий газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

 

Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газрын хяналтын бүсэд Хойд Солонгосоос ирсэн эрүүл мэндийн барааг шалгахад “Панаксадиол” гэх нэртэй тариа байсныг илрүүлжээ. Уг тариаг БНАСАУ-ын иргэн С Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан бөгөөд дээрх эмийн бүтээгдэхүүн нь Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтыг тус  тус зөрчсөн байж болзошгүй юм.

 

Тиймээс дээрх барааг нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, шинжилгээнд хамруулан мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл тус гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн саатуулсан байна. Уг зөрчлийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт шалгуулж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.106.109) 2019 оны 01 сарын 08

zygeer taria bishyy shoudchhiimaa

0  |  0
Top