Кино болон телевизийн цувралын шилдгүүдийг шалгаруулдаг "Алтан бөмбөрцөг" наадам тун саяхан болж өндөрлөсөн билээ. Уламжлал ёсоор "Алтан бөмбөрцөг"-ийн эзэд тодорч, шилдгүүд цомоо гардаж авав.
Энэ жилийн "Алтан бөмбөрцөг" наадмаас хүлээлт өндөртэй, хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татаж байсан "Драмын киноны шилдэг эрэгтэй жүжигчин"-ий шагналыг “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркьюригийн дүрээр жүжигчин Рами Малек хүртлээ.
Өдгөө 38 настай Рами Малек өмнө нь "Mr.Robot" цувралын дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-т хоёр удаа нэр дэвшиж байсан боловч хараахан шагнал хүртэж чадаагүй байсан юм. Тэгвэл "Bohemian Rhapsody" киноны Фредди Меркьюригийн дүрээр "Алтан бөмбөрцөг" хүртсэн түүнийг "Оскар"-т харах л үлдлээ гэж олон хүмүүс дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )