Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан ЦЕГ-аас "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр хэвлэлийн хурал хийлээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар “Цагдаагийн байгууллагаас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг явуулдаг. “Сар шинэ-2019” арга хэмжээг эхлүүлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
Монгол улсад гарч байгаа гэмт хэргийн 40 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй гурван дуудлага мэдээллийн хоёр нь хулгайн гэмт хэргийн дуудлага байдаг. Нийт хулгайн гэмт хэргийн 77 хувь нь буюу дийлэнхи нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдэж байна. Тиймээс "Сар шинэ” арга хэмжээний хүрээнд аж ахуй нэгж, томоохон зах худалдааны төвүүдийн харуул хамгаалалт, хяналтын ажиллагаа зэргийг сайжруулах шаардлагыг тавьж байна. Мөн баярын өдрүүдээр иргэд сонор сэрэмжтэй байж хулгай, залилингийн хэргээс болгоомжлохыг анхааруулж байна” гэлээ.
Мөн өнгөрөгч долоо хоногт цагдаагийн албан хаагчид "Үлэг гүрвэлийн яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгахад 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворыг бусдад зарах гэж байсныг тогтоон шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Уг хэргийн газарт хийсэн үзлэгийн дараа өөрчлөгдсөн хохирогчийн эд зүйл өөрчлөгдсөн эсвэл солигдсон зүйл байхгүй" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )