Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр буюу 32-ын тойргийн шинэ замын ойролцоо гарсан галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын аврагчид дөнгөж сая унтрааж, нурманд орууллаа.
Тодруулбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдрийн 13:30 цагийн орчимд тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын хашаанд гал гарлаа гэх дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу, аврах ангийн алба хаагчид галын голомтод очиж, галыг бүрэн унтраасан бөгөөд уг галд дутуу баригдсан зуны байр болон хөөсөнцөр хавтан, автомашины дугуй зэрэг өртжээ.
Гал гарсан хэсгээс ердөө гурван метр хүрэхгүй зайд нэг давхар шавар байшин, эсрэг талд нь тус барилгын харуулын гэр байх ажээ. Гал гарах үед шавар байшинд нэг хүн байсан бөгөөд галыг тархахаас өмнө унтрааснаар хүний амь нас эрсдээгүй гэдгийг алба хаагчид хэллээ.
Чингэлтэй дүүргийн аврах ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Д.Мягмаржав “Хажуугийн байшинд байх зуухны доод хэсэгт галаас хамгаалах ямар нэг төмөр хаалт байгаагүй. Цаашид гал алдах, тархахаас сэргийлж төмөр хамгаалалт хийх шаардлагатай. Зуухны хажуугийн хөөсөнцөр хайрагдсан байгаа нь дахин гал гарах эрсдлийг дагуулж байна. Галын дуудлага авснаас хойш багагүй цаг алдсан. Учир нь голомт руу орох зам, гарц саадтай, маш нарийн гудамж байсан тул олон талаас нь орох гэж оролдлоо. Чөлөөтэй байсан нэг гарцан дээр иргэд автомашинаа байрлуулснаас болоод асуудал үүссэн. Үүнээс илүү цаг алдсан бол хажуугийн гэр, байшин руу гал тархаж, хүний амь нас эрсдэж болзошгүй байлаа. Уг байшин дотор байсан эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.
Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд, галын үнс нурмаа битүү төмөр саванд хийх, ил задгай асгахгүй байх шаардлагатай байна. Өвлийн улиралд ихэвчлэн үнс нурмыг ил задгай асгаснаас үүдсэн галын дуудлага зонхилж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
daaraad dulaachsan um, utaa gargalaa tegeed utaandaa dandoo chorddog ta nariin baich chin chanaj bnuu
өмнөх утаагаа яая гэж байхад нэмээд бас утаа